Намнангийн Наранбаатар
Намнангийн Наранбаатар | |
---|---|
Төрсөн: | 1975 он Улаанбаатар хот |
Ажил үйл | Найруулагч |
Улс орон | Монгол улс |
Боловсрол | Дээд |
Төрөл | Театр |
Шагнал | Монгол улсын Төрийн соёрхол (2013) |
Намнангийн Наранбаатар нь Монголын драмын урлагийн найруулагч юм. Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагчаар ажилладаг тэрээр 2013 онд Монгол Улсын Төрийн соёрхол хүртжээ.
Монголын драмын урлаг уналтад байсан тэр цагт Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид орж ирснээр хэлтэй, хөлтэй болсон гэж үздэг. Эдгээр уран бүтээлчид хамтран "Драмын дөрөв" хэмээх хамтлаг байгуулан дуулж олны талархлыг хүлээж байлаа. Н.Наранбаатар найруулагч хэмээх их албанд орохын тулд олон шалгуур туулсан гэдэг. СУИС-ийн найруулагчийн ангийг төгссөн залуухан хархүү "Бооцоо" жүжгийг тайзнаа амилуулан үзэгчдийн анхаарлыг татаж эхэлсэн. Үүнийхээ ачаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч болох эрхээ хүртсэн билээ. Тэрээр “Бооцоо”, Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи минийх”, “Шөнө дундын бүжиг”, “Нууц амраг чинь болъё”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг, “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, “Гамлет” сонгодог жүжиг зэрэг олон сайхан бүтээлийг тайзнаа найруулан тавьсан чадварлаг уран бүтээлч билээ.