Jump to content

Анна Каренина

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
1878 онд Москва хотод хэвлэгдсэн Анна Каренина романы I боть

Анна Каренина (Орос хэл: «Анна Каренина», IPA: [ˈanːə kɐˈrʲenʲɪnə]) нь Оросын зохиолч Лев Толстойн бичсэн роман бөгөөд анх 1878 онд бүрэн эхээрээ ном болон хэвлэгджээ. Үүнээс өмнө 1873-1877 оны хооронд Русский вестник сэтгүүлд цувралаар нийтлэгдсэн. Утга зохиол шүүмжлэгчдийн зүгээс тус зохиолыг дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол нэг хэмээн үнэлсэн байдаг[1]. Тус зохиол дэлхийн олон хэлэнд орчуулагдаж, кино, жүжиг болон урлагийн бусад хэлбэрээр ахин дахин бүтээгдэж нэр алдарт хүрсэн.

Арав гаруй гол дүртэй, найман хэсгээс бүрдсэн тус роман нь орчуулга болон хэвлэлийн газрын сонголтоос хамаарч гол төлөв 800 гаруй хуудастай ихэвчлэн хоёр ботиор хэвлэгддэг. Тус зохиол нь урвалт, сүсэг бишрэл, гэр бүл, гэрлэлт, Оросын эзэнт гүрний аж байдал, хайр дурлал, хот хөдөөгийн амьдрлын ялгаа гэх мэт маш өргөн хүрээтэй сэдвүүдийг хөнддөг. Энэхүү зохиолд нөхөрт гарсан язгууртан авхай Анна залуухан офицер Алексей Вронскийд хайр сэтгэлтэй болж, үүнээсээ болж Санкт-Петербургийн ихэс дээдсийн хүрээллийн дарамтад өртөж, улмаар хайр сэтгэлийнхээ төлөө хамтдаа Итали руу зугтдаг. Орос руу буцаж ирэхэд тэдний хамтын амьдрал төгсгөл болохоос аргагүй байдалд хүрнэ.

Зохиолын гол дүрүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Анна Аркадьевна Каренина: Степан Облонскийн дүү, Кариненийн эхнэр, Вронскийн сэтгэлт бүсгүй
  • Алексей Кириллович Вронский гүн: Аннагийн сэтгэлт залуу, офицер.
  • Степан "Стива" Аркадьевич Облонский ван : төрийн албан хаагч, Аннагийн ах
  • Дарья "Долли" Александровна Облонская: Степаны эхнэр, 33 настай
  • Алексей Александрович Каренин: төрийн зүтгэлтэн, Аннагийн нөхөр, Аннагаас 20 насаар ах
  • Константин Дмитриевич Лёвин: Киттигийн нөхөр, Стивагийн дотны найз, газрын эзэн , 32 настай
  • Николай Дмитриевич Лёвин: Константины ах, архины хамааралтай болсон хүн
  • Сергей Иванович Кознышев: Константины эх нэгтэй ах, нэрд гарсан зохиолч, 40 настай
  • Екатерина Александровна Щербацкая: Доллигийн дүү, хожим Лёвиний эхнэр болсон, 18 настай
  • Елизавета "Бетси" Тверская: Аннагийн язгууртны хүрээлэл дэх чинээлэг найз, Вронскийн үеэл
  • Лидия Ивановна: Каренин, Бетси зэрэг өндөр хэргэмтэй язгууртнуудын хүрээллийн тэргүүлэгч. Үнэн алдартны шашинд чин сүсэгтэй ахайтан.
  • Вронская авхай: Вронскийн эх
  • Сергей "Серёжа" Каренин: Анна, Алексей Каренин хоёрын хүү, 8 настай
  • Анна: Анна, Вронский нарын охин

Монгол орчуулгын түүх

[засварлах | кодоор засварлах]

Анна Каренина романыг 1971 онд орчуулагч Ш.Очирбат монгол хэлээр анх орчуулсан. 2020 онд жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва Монгол Улсын Драмын Эрдмийн театрт зориулан орос хэлнээс дахин орчуулж, жүжгийн зохиол хэлбэрт оруулсан.

 Commons: Anna Karenina – Викимедиа зураг, бичлэг, дууны сан