Нана (манга)
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Нана (Япон: ナナ) нь Японы манга юм. Манга зохиогч нь Язава Ай. Анх 1999 онд Шүүэйшагийн сар тутмын шоожо манга сэтгүүл "Күүки"-д хоёр хэсэгт пролог хэлбэрээр хэвлэгдэж, улмаар 2000 оны 5 сараас 2009 оны 5 сар хүртэл мөн сэтгүүлд цуврал болон хэвлэгджээ. Хожим 21 танкообон ном болон хэвлэгдсэн. Уг цуврал нь 20 настайдаа Токиод нүүж ирсэн Осаки Нана, Комацү Нана хэмээх 2 найзын нэг нь нэр алдар, нөгөө нь хайр дурлалын төлөө тэмцэж буйг харуулдаг.
Уг манга 2005 онд уран сайхны кино болон дэлгэцнээ гарч, улмаар 2006 онд киноны хоёрдугаар анги үзэгчдийн хүртээл болсон. 47 ангит телевизийн анимэ цувралыг Асака Мориогийн найруулгаар Madhouse бүтээж, 2006 оны 4 сараас 2007 оны 3 сар хүртэл Ниппон телевизээр гарчээ.
Нана нь 2003 онд 48 дахь удаагийн Шоогакүкан манга шагналын шоожо төрөлд шагнал хүртсэн. 2019 он гэхэд уг манга 50 сая хувь зарагдаж, бүх цаг үеийн хамгийн их зарагдсан манганы нэгээр тодорчээ.
Анимэ
[засварлах | кодоор засварлах]2006 оны 4 сарын 5-ноос 2007 оны 3 сарын 27 сар хүртэл Nippon Television телевизээр гарчээ. Madhouse-ын бүтээл.
Дүрүүд
[засварлах | кодоор засварлах]- Комацү Нана
Дуу оруулсан: Кавана Мидори
- Осаки Нана
Дуу оруулсан: Пакү Роми
- Хонжо Рэн
Дуу оруулсан: Киүчи Хидэнобo
- Ичиносэ Такүми
Дуу оруулсан: Морикава Тошиюки
- Тэрашима Нобүо
Дуу оруулсан: Сэки Томоказү
- Оказаки Шиничи
Дуу оруулсан: Ишида Акира
- Такаги Ясүши
Дуу оруулсан: Кавахара Ёшихиса
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Албан ёсны вэбсайт
- Нана Вики
- Нана Anime News Network вэбсайт дахь
- Нана Anime News Network вэбсайт дахь