Нарангэрэлийн Саранцогт

Нарангэрэлийн Саранцогт нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
1995 АХ-ын 74 жилийн ойн баяр наадамд улсын заан Ё.Ишгэнээр дөрөв, улсын заан С.Хүрэлбаатараар тав, улсын заан З.Дүвчингээр зургаа даван шөвгөрч "Монгол улсын өсөх идэр начин" цол хүртсэн. 512
2004 Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол улсын харцага" цол хүртсэн. N/A

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
1988 Сэлэнгэ аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан Ж.Ганзоригт өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 128
1991 Орхон аймгийн баяр наадамд аймгийн арслан Ч.Баттуяагаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
1996 Орхон аймгийн баяр наадамд улсын харцага М.Дармаабазараар долоо даван түрүүлсэн. 128
2003 Орхон аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Батнарангаар долоо даван түрүүлсэн. 128
2004 Орхон аймгийн баяр наадамд зургаа давж, улсын начин Н.Баярмагнайд өвдөг шороодон үзүүрлэсэн. 128