Jump to content

Нармандахын Энхшүр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нармандахын Энхшүр
тамирчны тухай
Төрсөн газарМонгол, Улаанбаатар, Төв аймаг
Улс, орон Монгол (МУ)
Тамир, спортэмэгтэй Ой тогтоолт

Нармандахын Энхшүр (1999 оны 1-р сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн) - Монгол Улсын Гавьяат тамирчин, ой тогтоолтын олон улсын их мастер, Гиннессийн дэлхийн рекорд эзэмшигч. Дэлхийн чансаанд 2-т бичигдэж байсан.

Тогтоосон Рекорд амжилт

[засварлах | кодоор засварлах]
  • Улсын болон олон улсын ой тогтоолтын 16 тэмцээнд оролцсоноос 14-д нь ялалт байгуулсан ба багц хөзөр цээжлэх, хоёртын тоолол, тооны марафон, зураг зэрэг оюуны спортын төрөлд 10 удаа дэлхийн рекордыг тогтоосон юм.
  • 2017 онд 26 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30 минутын хугацаанд 5,445 хоёртын тооллын цувааг цээжилснээрээ дэлхийн рекордыг эвдэж Гиннессийн номд бичигдсэн.
  • ОХУ-ын Москва хотноо Россия-1 телевизийн "Гайхамшигт хүмүүс" (Удивительные Люди) нэвтрүүлэгт амжилттай оролцон оюуны нөөц боломж хязгааргүй гэдгийг харуулж, оросуудыг гайхашруулж чадсан. Даалгаврын хувьд 1200 ширхэг сарнайг 9 минутад тогтоож, дарааллаар нь алдаагүй хэлэх, мөн байрыг нь сольсон нэг цэцгийг олох даалгаврыг 5 минутад алдаагүй гүйцэтгэсэн.
  • 2023 оны 3-р сарын 1-нд БНХАУ-ын “Super Brain” телевизийн шоу нэвтрүүлэгт давхарласан гарын алга цээжилж, 200 хүний гарын алганы хээ дундаас олох даалгаврыг 100% алдаагүй гүйцэтгэж Хятадын шилдэг тамирчдыг ялсан юм.
  • “Хүслийн Өргөө” бүрэн дунд сургууль- Бүрэн дунд боловсрол
  • Бээжин их сургууль - Дэлхийн түүхийн мэргэжлээр бакалаврын зэрэг
  • Бээжин их сургууль - Олон улсын харилцаа магистрын зэрэг

Хүртсэн шагналууд

[засварлах | кодоор засварлах]
  • Монголын ихрүүдийн холбооны авьяаслаг “Ихэр Мисс”, 2008 он
  • БГД-ийн Засаг даргын Өргөмжлөл (2011 он)
  • “Мөнгөн хараацай - 2012” Хүүхдийн ардын урлагийн наадмын өргөмжлөл
  • Монголын Ихрүүдийн холбооны “Шилдэг сурагч” алтан медаль (2012 он)
  • Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын “Авьяас” алтан медаль (2015)
  • Монголын сурагчдын холбооны “Шилдэг сурагч” алтан медаль .
  • 2012 оны “Нийслэлийн шилдэг хүүхэд” өргөмжлөл.
  • “Шилдэг сурагч” алтан медаль (2016 он)
  • “Ази тивийн шилдэг тамирчин” (2017 он)
  • Монголын оюутны холбооны “Шилдэг оюутан” (2017 он)
  • “Оны онцлох хүн” (2018 он)
  • Монголын залуучдын холбооны шагнал “Оны шилдэг оюутан -Алма матер”(2017он)
  • Боловсролын яамны жуух бичиг (2018 он)
  • Архангай аймгийн “Тэнгэрийн Суварга” цомын эзэн (2021 он)
  • Forbes Mongolia 30 under 30(2022 он)
  • “People awards” оны шилдэг спортын тамирчдаар шалгарав (2023он)

Ихрийн өрөөсөн Нармандахын Мөнхшүр нь дэлхийн хошой аварга, Монгол улсын гавьяат тамирчин цолтой, мөн ой тогтоолтын тамирчин юм.