Jump to content

Наталья Кучинская

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Наталья Кучинская

Спортын гимнастик
Төлөөлдөг улс: Зөвлөлт Холбоот Улс ЗХУ
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Наталья Александровна Кучинская
Төрсөн огноо 1949 оны 3 сарын 12
Төрсөн газар ЗХУ, Ленинград
 
Медалиуд
Зуны олимп
Алт Мехико 1968 Эмэгтэй баг
Алт Мехико 1968 Эмэгтэй Тэнцвэр
Хүрэл Мехико 1968 Эмэгтэй Олон төрөлт
Хүрэл Мехико 1968 Эмэгтэй Чөлөөт
Дэлхийн АШТ
Алт Дортмунд 1966 Эмэгтэй Хос савлуур
Алт Дортмунд 1966 Эмэгтэй Тэнцвэр
Алт Дортмунд 1966 Эмэгтэй Чөлөөт
Мөнгө Дортмунд 1966 Эмэгтэй баг
Мөнгө Дортмунд 1966 Эмэгтэй Олон төрөлт
Хүрэл Дортмунд 1966 Эмэгтэй Харайлт

Наталья Александровна Кучинская буюу Наташа Кучинская (1949 оны 3 сарын 12-нд Ленинградад төрсөн) нь Зөвлөлт Холбоот Улсын гимнастикч юм.

Түүнийг цэцэрлэгт байхад нь гимнастикийн сургуульд сонгож авчээ[1]. Наташа өөрөө балетчин болохыг хүсдэг байсан ч эцэг эх нь хоёул спорттой холбоотой хүмүүс байсан учир гимнастикаар хичээллэхийг нь дэмжжээ[1]. Эхлээд Владимир Рейсоны удирдлагад бэлтгэл хийдэг байсан ба хожим шигшээ багийн дасгалжуулагч Лариса Латынинагийн удирдлагад очжээ.

1965 онд 16 настайдаа Кучинская ЗХУ-ын аварга болов. Ирэх жил нь аваргаа хамгаалсан тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа болон хувийн дүнгээр мөнгөн медаль хүртэж, төрөл тус бүрийн дүнгээр 3 алт, 1 хүрэл медаль зүүв.

1968 оны Мехикогийн олимпын үеэр Кучинская ЗХУ-ын багийн хамгийн алдартай гишүүдийн нэг байлаа. Хувийн олон төрөлтөд Чехословакийн Вера Чаславска болон багийн анд Зинайда Воронинагийн дараа орж хүрэл медаль зүүсэн бол тэнцвэрийн төрөлд тэргүүлж, шалны төрөлд 3-р байр эзлэн, багийн хамт шагналын тавцангийн хамгийн өндөрт зогсчээ. Түүнийг Мексикийн хэвлэлүүд "Мехикогийн сүйт бүсгүй", "Мехикогийн хонгорхон бүсгүй" хэмээн нэрлэж, ардын дуу "Натали"-г түүнд зориулж байлаа[2][3][4]

Тэрхүү олимп нь Кучинскаягийн оролцсон сүүлчийн тэмцээн болжээ. Бамбай булчирхайн өвчин түүнийг спортоос хөндийрүүлсэн[3] бөгөөд 1990-ээд оны сүүлчээр өгсөн ярилцлагадаа гимнастикт хандах хандлага нь өөрчлөгдөж, дур сонирхол нь буурсан гэж хэлсэн байдаг[1].

Зодог тайлсныхаа дараа Кучинская ЗХУ, Япон, АНУ-ын багийг дасгалжуулж байлаа. Тэрээр 1980 онд гэрлэсэн бөгөөд өдгөө АНУ-ын Иллиной муж улсад өөрийн гимнастикийн сургуулийг ажиллуулж байна.

Тэрээр 2006 онд гимнастикийн алдрын танхимд багтсан[3].

Доорх хүснэгтэд Кучинскаягийн олимпоос бусад тэмцээнүүдэд хэрхэн оролцож байсныг үзүүлэв.

Он Тэмцээн Олон төрөлт Баг Харайлт Хос савлуур Тэнцвэр Чөлөөт
1965 ЗХУ-ын АШТ 1 1
ЗХУ-ын цом 2
1966 Дэлхийн АШТ 2 2 3 1 1 1
ЗХУ-ын АШТ 1 2 1 1
ЗХУ-ын цом 1
1967 Европын АШТ 2 2
ЗХУ-ын АШТ 1 1 1 1 1
1968 ЗХУ-ын АШТ 1
  1. 1.0 1.1 1.2 "Interview with Natalia Kuchinskaya". The Red Files supplementary material, PBS. 1999. Татаж авсан: 9 сарын 18. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Italic or bold markup not allowed in: |publisher= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)[permanent dead link]
  2. "Soviet Sports Wars(transcript)" (DOC). PBS. 1999. Татаж авсан: 9 сарын 18. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help); Unknown parameter |month= ignored (help)
  3. 3.0 3.1 3.2 "Kuchinskaya's page at the IGHOF". International Gymnastics Hall of Fame. 206. Татаж авсан: 9 сарын 18. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  4. "Do favorites always win?". Sport in the USSR. 1988. Татаж авсан: 9 сарын 18. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Italic or bold markup not allowed in: |publisher= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help); Unknown parameter |month= ignored (help)