Jump to content

Насандэлгэрийн Сайнцогт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(На.Сайнцогт-с чиглүүлэгдэв)

Насандэлгэрийн Сайнцогт (мөн Сайцунгаа * 1914 оны 2 сарын 23-нд Өвөр Монголын Шилийн гол аймаг, Шулуун хөх хошууны Загастай сум; † 1973 оны 5 сарын 13-нд Шанхай[1]) нь Өвөр Монголын яруу найрагч, зохиолч.

Өвөр монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч ба орчуулагч, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч,үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний оюун санааны төлөөлөгч билээ.

Багаасаа Монгол ардын аман зохиол, үлгэр холбоо сонсож өссөн хүүхэд байсан тэрээр 1937 онд Цахарын Монгол залуусын сургуулийг дүүргээд дараа жил нь Япон улсын Токиогийн Дорнодахины их сургуульд суралцаж төггсөн. 1942 онд Өвөр монгодоо буцаж багшилсан. 1945 онд БНМАУ-ын чөлөөлөх армийн /Лхамсүрэн гэдэг хүнтэй/ хамт БНМАУ-д очиж Сүхбаатарын нэрэмжит намын шинэ хүчний дээд сургууль элсэн суралцсан. Монголд байхдаа олон сайхан зохиолч нартай дотно нөхөрлөж явсан нь тэдгээр хүмүүсийн дурсамжийн хуудаснаа мөнхрөн үлдсэн билээ. Энэ хугацаанд тэрээр "Улаанбаатар", "Үүр","Саальчин хоёр дүү минь","Нэргүй нэгэн цэцэг","Монголын залуус","Сүхбаатар Чойбалсангийн замаар" гэх олон сайхан шүлгээ бичиж үлдээжээ.

1947 онд нутагтаа буцаж ирээд Сайцунгаа гэдэг нэрээ На. Сайнцогт хэмээн өөрчилжээ. Tэрбээр Сэтгэлийн хань, Элс манхны их нутаг, Хаврын нар Бээжингээс зэрэг арав гаруй ном түүвэр зохиолыг бичиж хэвлүүлжээ. На.Сайнцогтын шүлгүүд БНМАУ-д хэвлэгдэж байв.

Тэрээр бас Өвөр монголын эрх чөлөө тусгаар тогтнолын цогтой тэмцэгч, гэгээн удирлагч асан Намжилванчигийн Дэмчигдонровын ордонд нарийн бичээчээр ажиллаж байжээ. Өвөр монголын үндэсний эрх чөлөө тусгаар тогнолын төлөөх тэмцэл хятадын түрэмгийлэгчдэд нугачин дарагдсаны дараа тэрээр Цахар аймгийн дарга, Өвөр монголын зохиолчдын эвлэлийн дарга зэрэг үүрэг тушаал хариуцаж байжээ. Энэ хугацаанд тэрээр хятадын дарангуйлалт засгийн хараа хяналт, дарамтад байсан учраас хятадыг магтан дуулсан, нам төрийг магтан дуулсан шүлэг зохиол бичихгүй байхын аргагүйд хүрч байлаа. 1966 онд эхэлсэн хятадын соёлын хувьсгалын жилүүдэд Дэмчигдонров ноёны нарийн бичээч байсан гэдгээр нь түүнийг урвагч, үндэснийг салган тусгаарлагч, хувьсгалын эсэргүү зэрэг хэргээр тарчлаан зовоосоор байсанч түүний үндэс угсаагаа гэсэн хатан зориг нь өчүүхэн ч нугараагүй бөгөөд тун удалгүй 1973 онд учир битүүлгээр Шанхайд нас баржээ.