Неолитын хувьсгал
Неолитын хувьсгал буюу Хөдөө аж ахуйн анхны хувьсгал нь Афро-Еврази дахь неолитын үеийн хүн төрөлхтний соёлыг ан агнуурын амьдралын хэв маягаас хөдөө аж ахуй, суурьшмал руу шилжүүлж, хүн амыг улам бүр нэмэгдүүлэх болсон өргөн цар хүрээтэй ойлголт юм.
Суурьшмал нийгэм нь хүмүүст ургамал хэрхэн яаж ургадаг талаар мөн ургамал дээрх туршилт хийж илүү ихийг мэдэж авах боломжийг бий болгосон. Ургамлыг үр тариа болгон хэрэглэх болсон нь ч энэ үеэс эхлэлтэй аж.
Археологийн тоо баримтаас үзэхэд 11700 жилийн өмнөх голоцены геологийн эрин үеэс буюу сүүлийн Мөстлөгийн үе дууссаны дараагаас төрөл бүрийн ургамал, амьтдыг гаршуулж байсан байна. Энэ нь хөдөө аж ахуй дахь дэлхийн түүхэнд гарч байсан анхны хувьсгал байв. Шинэ чулуун зэвсгийн хувьсгал нь бэлэн байгаа хүнсний төрөл зүйлийг нарийн болгож, улмаар хүний хоол тэжээлийн чанарын хувьд урьд өмнө нь байсантай харьцуулахад буурсан боловч хүнсний үйлдвэрлэл илүү өргөн болсон. Хоол хүнс илүү үр өгөөжтэй болсон нь хүмүүсийг хичээл зүтгэлээ бусад зүйлд зарцуулахад хүргэж улмаар "үйлдвэржилт, эдийн засгийн тогтвортой хөгжлийн өсөлтийн дараагийн үйл явцын үндэс суурь орчин үеийн соёл иргэншилд ихээхэн нөлөө үзүүлжээ.”