Никита Бичурин (Иакинф)

Никита Яковлевич Бичурин (Иакинф)

Никита Яковлевич Бичурин (Иакинф) (эрт. орос. Іакинѳъ; хятад. уламж. 乙阿欽特, хялбар. 乙阿钦特, пиньинь Yǐāqīntè, дуудлага: Иациньтэ; энгийн нэр нь Ники́та Я́ковлевич Бичу́рин, хятад. 比丘林, пиньинь Bǐqiūlín, дуудлага: Бицюлинь; 1777 оны 8-р сарын 29-нд Оросын эзэн улсын Казань мужийн Акулево тосгонд төрсөн—1853 оны 5-р сарын 11-нд Оросын хаант улсын Санкт-Петербург хотод нас барсан) — 1802-1823 онуудад Оросын Үнэн алдартны шашны хамба лам; дорно судлаач, аялагч, хятад хэл судлаач, оросын хятад судлалыг үндэслэгч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр хөдөө орон нутгийн сүмийн бичиг хэргийн ажилтны гэр бүлээс гаралтай бөгөөд Казанийн шашны академийг төгссөн бөгөөд тэндээ багшилхаар үлдсэн. 1808-1821 онд тэрээр Бээжин дахь Оросын Үнэн алдартны шашны 9 дахь төлөөлөгчийн газрын тэргүүн байсан. Шашны номлолоос шинжлэх ухааны ажлыг илүүд үздэг байсан тул Шашны зүгээс түүнийг шүүж, 1823-1826 онд Валаам арал дээр цөллөгт явуулж байжээ. Суллагдсаныхаа дараа тэрээр Эзэн хааны Петербургийн Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүнээр (1828 оны 12-р сарын 17-ноос), Парисын Азийн нийгэмлэгийн гадаадын хүндэт гишүүнээр (1831 оны 3-р сарын 7-ноос) сонгогдож байсан.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

1819-1851 онд тэрээр Хятад болон түүний хөрш зэргэлдээ нутаг орнуудын тухай 14 ном, 100 орчим өгүүлэл хэвлүүлжээ. Түүний олон бүтээл өнөөг хүртэл хэвлэгдээгүй байдаг байна.

Тэрээр анх удаа дэлхийн түүхийг судлахад Хятадын сурвалж бичиг чухал болохыг харуулж, Оросын Хятад судлалыг олон арван жилийн цогц шинжлэх ухаан болгон хөгжүүлэхийг тодорхойлсон. Тэрээр мөн Манжийн эх сурвалжаас илүүтэй хятад сурвалжтай өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулсан Оросын анхны синологич байсан; түүнээс өмнө дэлхийн синологийн шинжлэх ухаанд хэн ч Хятадын түүхийн эх сурвалжийг ийм их хэмжээгээр ашиглаж байгаагүй. Түүний бүтээлүүд 21-р зуунд шинээр болон дахин хэвлэгдэж байна.