Ники Минаж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ники Минаж
Төрсөн нэр Оника Таня Мараж
Гарал АНУ, Нью-Йорк, Күйнз
Хөгжмийн урсгал Хип хоп, Электро , поп
Мэргэжил Реппер, дуучин-дуу зохиогч
Хугацаа 2007–одоо
Студи Cash Money Records, Young Money Entertainment, Universal Republic Records, Universal Motown
Хамтардаг хөгжимчид Дрэйк , Биёонсэ , Лил Уэйн , Ариана Гранде , Дэвид Гетта , Крис Браун , Мийк Милл
Цахим хуудас mypinkfriday.com

Ники Минаж (англ. Nicki Minaj) хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Оника Таня Мараж (англ. Onika Tanya Maraj, 1982 оны 12 сарын 8-нд төрсөн) нь Тринидад ба Тобагод төрсөн, Америкийн рэппер, дуучин, дуу зохиогч юм.Өөрийн гэсэн өвөрмөц стиль болон дуугаараа бусдад сайшаагдаж танигдсан. Хөгжмийн ертөнцийн түүхэн дэх хамгийн амжилттай яваа эмэгтэй реппер бол яахын аргагүй Ники Минаж юм. Тэрбээр Холливудын алдартай маш олон дуучидтай уран бүтээл дээр хамран ажиллаж байсан.

Бага Нас[засварлах | edit source]

Тэрээр Сент Жэймст төрж, 5 нас хүртлээ эмээтэйгээ хамт амьдарсан бөгөөд удалгүй ээжийн хамтаар Америк улсыг зорьсон байна. Түүний аав нь архичин, хар тамхичин байсан байсан бөгөөд ээжийг нь хэд хэдэн удаа алахыг завдаж байжээ. Тэрээр мөн бага байхаасаа дуулах, жүжиглэх дуртай байсан юм.

Кино урлаг[засварлах | edit source]

Багын мөрөөдлөө биелүүлэн тэрбээр хэд хэдэн кинонд тоголсон юм.

  • Ice Age : Continental Drift /2012/
  • Other Women /2014/
  • Barbershop : The Next Cut /2016/



Шагнал урамшуулал[засварлах | edit source]

  • American Music Awards -6
  • BET Awards-10
  • BET Hip Hop Awards-7
  • Billboard Music Awards-4
  • MTV Video Music Awards-3
  • MTV Europe Music Awards-3
  • People's Choice Awards-2
  • Soul Train Music Award-1
  • Teen Choice Awards-4 удаа тус тус хүртжээ.


MinajHammersteinBallroomNYC.jpg

"Pink Friday" цомгийн амжилт[засварлах | edit source]

Минаж Young Money Entertaiment-д 2007 онд орсон бөгөөд Маш олон MixTape гаргасны эцэст тун удалгүй 2010 онд өөрийн бие даасан анхны цомог болох Pink Friday-г гаргасан юм. Түүний энэхүү цомог эрэлт ихтэй байсан ба нийтдээ 1,035 сая хувь борлогдсон юм. Цомгийн сингл "Super Bass" нь Billboard Hot 100 чартад #3-т жагссан ба "Pink Friday" цомог нь эхний долоо хоногтоо борлуулалтаараа чартад #1т жагссан билээ.

"Pink Friday:Roman Reloaded" цомгийн амжилт[засварлах | edit source]

2012 оны 4 сарын 3-нд Pink Friday: Roman Reloaded хэмээхстудийн цомгоо худалдаанд гаргажээ. Цомгийн хамгийн амжилттай сингл Starships нь Billboard Hot 100 чартын #5-д жагссан бөгөөд уг дууны клипээр MTV Video Awards-аас Best Female Video шагналын эзэн болсон юм.

Тэрээр долоон сингл нь нэг цаг мөчид Billboard Hot 100-д жагссан анхны эмэгтэй ганцаарчилсан уран бүтээлч болсон юм.

"Pink Print" цомог, цомгийн уран бүтээлүүдийн амжилт[засварлах | edit source]

Тэрбээр гуравдахь цомог The PinkPrint -ийнхээ анхны синглээр Pills And Potions дууг гаргасан ба Billboard Hot 100 чартад #12т орсон байна. Цомгийн 2 дахь синглээ 2014 оны 8 сард "Anaconda" хэмээх нэртэйгээр гаргасан бөгөөд гарсан даруйдаа хит болсон юм. Billboard Hot 100 жагсаалтын #2-т бичигдсэн ба түүний хамгийн томоохон хит уран бүтээлээр тооцогдож байна. Дууны клип 2014 оны 9 сард гарсан бөгөөд 24-хөн цагийн дотор Youtube хуудаснаа 19.6 сая хандалт авсанаар Youtube хуудаснаа нэг өдөрт хамгийн их хандалт авсан видеогоор тодорсон юм.Мөн 2015 оны MTV Music Video Awards -аас "Anaconda" видео нь Шилдэг Hip-Hop видео шагналыг авсан. 2014 оны 12 сарын 15нд үнэнч фэнүүдийнх нь хүсэн хүлээсэн "PinkPrint" цомог гарсан бөгөөд Billboard Album 200 чартад борлуулалтаараа эхний 7 хоногтоо #2т орсон байна. Уг цомог нь Грэмми-д Шилдэг Хип-Хоп цомог номинацид нэр дэвшсэн бөгөөд цомгийн уран бүтээлүүд болох "Anaconda"," Truffle Butter","Only" нь мөн шилдэг Rap/Hip-Hop дуу номинацид нэр дэвшжээ.

Ники Минажын ээлжит 4дөх цомог[засварлах | edit source]

Одоо Ники Минаж өөрийн 4 дэх цомог дээрээ ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн цомог нь илүү Поп урсгалын дуунуудтай байх болно гэсэн цуу яриа гараад байна.

Уран бүтээл[засварлах | edit source]

Цомог[засварлах | edit source]

  • Pink Friday /2010/
  • Pink Friday :Roman Reloaded /2012/
  • Pink Print /2014/
  • - /2016-2017/

Сингл[засварлах | edit source]

  • Massive Attack/2010/
  • Your Love /2010/
  • Did It On'em /2010/
  • Right Thru me /2010/
  • Moment for Life ft. Drake /2010/
  • Super Bass /2010/
  • Fly ft. Rihanna /2010/
  • Stupid Hoe /2012/
  • Boys ft. Cara /2012/
  • Starships /2012/
  • Right By My Side ft. Chris Brown /2012/
  • Beez in the Trap /2012/
  • Freedom /2012/
  • Pound The Alarm /2012/
  • High School ft. Lil Wayne /2013/
  • Pills And Potions /2014/
  • Anaconda /2014/
  • Bang Bang ft. Jessie J,Ariana Grande /2014/
  • Only ft. Drake,Lil Wayne,Chris Brown/2014/
  • Bed Of Lies ft. Skylar Grey /2014/
  • Truffle Butter ft. Drake,Lil Wayne/2015/
  • Feeling Myself ft. Beyonce /2015/
  • The Night Is Still Young /2015/
  • Trini Dem Girls /2015/