Jump to content

Николай Муравьёв-Амурский

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Николай Муравьёв-Амурский

Николай Муравьёв-Амурский ван (орос. Граф Никола́й Никола́евич Муравьёв-Аму́рский, 1809 оны 8-р сарын 24-нд Санкт-Петербург хотод төрсөн— 1881 оны 11-р сарын 30-нд Парис хотод нас барсан) —Оросын хаант улсын төрийн зүтгэлтэн, 1847-1861 онуудад Дорнод Сибирь мужийн генерал-захирагч байсан. Оросын хаант улсыг Сибир нутгийг эзлэн тэлэхэд Муравьёв-Амурский их үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрээр 1689 онд Чин улсад алдаад байсан нутгийг Амар мөрөн хиллэн буцааж 1858 онд авахад их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүнийг Благовещенск, Хабаровск болон Владивосток зэрэг хотуудыг үүсгэн байгуулагч гэж үздэг байна.