Ногоон дарь эх

Ногоон дарь эх

Ногоон дарь эхээр (Harita Tāra, төвөд. sgrol ljang ma:, англи. Green Tara) буддын шашин ба энэтхэгийн шашинд цэцэн, гэгээрсэн эмэгтэйг дүрсэлдэг. Арван зүг, гурван цагийн хамаг бурхад тус тусдаа онцгой ерөөл тавьсан байдаг бөгөөд ерөөлийн хүчээс гарах их хүчийг нь бид эрхэмлэн шүтдэг. Бурханы шажинд 21 Дарь Эх байдаг бөгөөд үүнээс 5 Дарь Эхийг голлон үздэг.

  1. Цагаан дарь эх
  2. Ногоон дарь эх
  3. Улаан дарь эх
  4. Шар дарь эх
  5. Цэнхэр дарь эх

Ногоон Дарь Эх бурхан хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан тул түүний магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй болж хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй болно” хэмээн магтсан байдаг. Мөн эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг бөгөөд бид үнэнхүү шүтэж чадвал хол ойр гэж ялгалгүй бүгдэд нь хүрч очин түргэн тусладаг. Тиймээс Ногоод Дарь Эх бурханыг “Түргэн Эх” ч гэж нэрлэдэг юм. Ногоон Дарь Эх бурханы лагшин нь ногоон өнгөтэй, хоёр мутартай, зүүн хөлөө хумиж баруун хөлөө унжуулсан, тэргүүн нь зүүн талруу ялимгүй хазайсан байдалтай залардаг. Тэргүүн ялимгүй хазайсан нь амьтдын зовлонг сонсож буй, баруун хөлөө унжуулсан нь амьтдын зовлонг сонсоод дээш авах завгүй заларч буйг илэрхийлж буй.

Ногоон дарь эх бурханы номыг унших[засварлах | кодоор засварлах]

Өөрийн өмнөх огторгуйд Ногоон Дарь Эх бурхан бодитой залран ирсэн байна. Ном уншихын сацуу түүний лагшинаас гэрэл цацарч өөрийн биед тусах үед бие, хэл, сэтгэл гуравт Ногоон Дарь Эх бурханы лагшин, зарлиг, таалалын адистид шингэх ба энэ адил эцэг, эх тэргүүтэй хамаг амьтан бүгдэд адистид шингэж байна хэмээн бясалгана. Ийнхүү агуу адистид хүртсэнээр уур хилэн, хүсэл шунал тэргүүтэй хамаг муу сэтгэлүүд арилан ариусч санасан сэдсэн үйл хэрэг сэтгэлчилэн бүтэх болтугай, эцэг, эх тэргүүтэй хамаг амьтдын хүссэн бүхэн ачлалт Ногоон Дарь Эхийн адистидээр биелэх болтугай хэмээн залбирах болой. "Ум даре дү дарэ дүүрэ сухаа" гэсэн тарнийг олон удаа унших ёстой юм. Түвд хэлээр «oṃ tāre tu tāre ture soha».

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Ногоон дарь эх – Викимедиа зураг, бичлэг, дууны сан