Jump to content

Ноэл Бас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ноэл Бас
Спортын гимнастик
Төлөөлдөг улс:  Франц
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрНоэл Бас
Төрсөн огноо1877 оны 12 сарын 24
Нас барсан огнооТодорхойгүй
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байрПарис 1900Олон төрөлт

Ноэл Бас (Франц: Noël Bas, 1877 оны 12 сарын 24 - тодорхойгүй?) нь Францын гимнастикч бөгөөд Парист болсон 1900 оны зуны олимпод оролцож, тус олимпод багтсан гимнастикийн цорын ганц төрөл болох холимог дасгал буюу олон төрөлтөөр мөнгөн медаль хүртжээ. Савлуур, чөлөөт дасгал зэрэг гимнастикийн үндсэн төрлүүдээс гадна уртын харайлт, хүндийн өргөлт, олсонд авиралт зэрэг нийт 16 төрлөөр 8 орны 135 тамирчин (үүнээс 108 нь Франц) өрсөлдөн аваргаа тодруулахад Францын Гюстав Сандрас 302 оноогоор тэргүүлж алтан медаль хүртсэн бөгөөд Бас 295 оноогоор удаалжээ[1].

  1. ↑ "Gymnastics at the 1900 Paris Summer Games:Men's Individual All-Around". Эх хувилбараас архивласан: 2010-04-09. Татаж авсан: 2010-10-26.