Нугын хулд
Jump to navigation
Jump to search
Commons: Нугын хулд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Нугын хулд | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Circus pygargus (Карл Линней, 1758) | ||||||||||||||
![]() Цайвар ногоон: үүрээ засах бүс
Цэнхэр: өвөлждөг бүс |
Нугын хулд (Circus pygargus) нь Харцагынхан овгийн махчин шувуу юм. Биеэр жижигт орох энэ махчин шувууны эмэгчин нь эрэгчингээс том байдаг. Биеийн урт 43-47 см, сүүл нь 16-18 см, далавчаа дэлгэхэд 97-115 см, биеийн жин 265-345 гр байна.
Энэхүү шувуу нь дундаж өндөрлөг газар, Газар дундын тэнгис, ой тайгын бүсээр нутаглана. Мөн тал нутаг, элсэрхэг болон намагтай газар таарна.
Идэш тэжээл[засварлах | edit source]
Нугын хулд нь жижиг мэрэгчид, шувууд болон томхон хорхой шавьжаар хооллоно. Тэд ан хийхдээ голдуу хосоор явах ба эрэгчин нь эмэгчингээс өндөрт нисэж, барьсан олзоо доор нисэх эмэгчинд дамжуулдаг байна. Эр нугын хулд үүрнээс 12 км зайд ан хийх ба эм нь үүрнээс 1 км ба түүнээс дээш зайд ан хийнэ.
Цахим холбоос[засварлах | edit source]

Wiktionary: Нугын хулд – Энэ үгийг тайлбар толиос харна уу |