Jump to content

Нуук

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нуук
Өндрөөс авсан Нуук хотын зураг
Нуук сүм
Хотын төв дэх Катуак соёлын төв
Нуук далбаа
Нуук, Гренланд
Нуук
Нуук
Гренланд дахь байршил
Нуук, Хойд Америк
Нуук
Нуук
Нуук (Хойд Америк)
Нуук, Арктик
Нуук
Нуук
Нуук (Арктик)
Солбицол: 64°10′36″N 51°44′10″W / 64.17667°N 51.73611°W / 64.17667; -51.73611Солбицол: 64°10′36″N 51°44′10″W / 64.17667°N 51.73611°W / 64.17667; -51.73611
Бүрэн эрхт улс Дани
Данийн титмийн нутаг Гренланд
Орон нутагСермерсүүк
Байгуулагдсан1728 оны 8 сарын 29
Газар нутаг
  Нийт49 км2 (18.8 бээр2)
Өндөр
5 м (16 фут)
Хүн ам
 (2025)
  Нийт20,085 (Гренланддаа хамгийн том)
Иргэдийн нэршилНууммиок
Цагийн бүсUTC−02:00 (WGT)
  Зун (ЗЦ)UTC−01:00 (WGST)
Шуудангийн код
3900, 3905
Нуук
Нуук хотын байдал

Нуук (Nuuk) нь Данийн эзэмшлийн Гренландын хамгийн том хот бөгөөд 1979 онд байгуулагдсан, арлын өөртөө засан тохинох засгийн газар байрладаг төв юм.

Хотын албан ёсны нэр нь Гренланд хэлээр Нуук гэгддэг боловч даничуудын дунд Готхоб (дани хэл: Godthåb "Сайн хүсэл") нэрээр мөн алдартай.

Нуук хотыг 1728 онд Норвегийн шашин номлогч Ханс Эгеде байгуулсан. (Тэр үед Гренланд нь Норвегийн колони байжээ). Гэхдээ Нуук хот байгаа газарт 10-р зууны үеэс Викинг болон Эскимос, Данес үндэстнүүд оршин сууж байсан ул мөр бий.

Нуук нь Гренландын баруун өмнөд хэсэгт, Хойд туйлын бүсийн өмнөд хязгаараас 240 км алслагдсан Готхобын фьордтой хиллэн орших бөгөөд хүн ам нь 2023 оны 1 сарын 1-ний байдлаар 19,604 байсан.

Хотын нутаг дэвсгэр нь 100,000 орчим км2.

Нуук хотод Гренландын их сургууль байрладаг. Үүнээс гадна анагаахын коллеж, нийгмийн ажилтны коллеж, бизнесийн коллеж, аж үйлдвэрийн, сэтгүүлзүйн болон барилгын сургуулиуд байдаг.

Шинэ олон улсын нисэх онгоцны буудал 2024 оны 11-р сарын 28-нд нээгдсэн. Айр Гренланд нь Нуукт төвлөрөн, Гренландын бусад бүс нутгуудыг холбохоос гадна Данийн Копенхаген болон АНУ-ын Балтимор хүртэл тогтмол нислэгтэй.