Нэнси Пелоси

Нэнси Пелоси

Нэнси Патрисия Д’Алесандро Пелоси (англи. Nancy Patricia D'Alesandro Pelosi, 1940 оны 3-р сарын 26-нд АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод төрсөн) - америкийн ардчилсан намын улс төрч, 1987 оноос хойш АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Тахимын гишүүн бөгөөд 2007-2011 он, 2019 оноос 2022 онд Төлөөлөгчдийн Танхимын дарга.

2007 оны 1-р сарын 4-нд Ненси Пелоси АНУ-ын Конгрессын Доод танхим болох Төлөөлөгчдийн Танхимын даргаар сонгогдсон анхны эмэгтэй болсон юм. Энэ нь америкийн Ардчилсан нам арван хоёр жил сөрөг хүчин байсны эцэст АНУ-ын парламентын доод танхимд олонхи болж чадсан үе юм. Тэрээр АНУ-ын төрийн эрх мэдлийн бүтцэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарын араас орох 3 дахь өндөр албан тушаалд очиж америкийн түүхэн дэх хамгийн өндөр албан тушаалтай эмэгтэй болсон байна.

Залуу нас, боловсрол[засварлах | кодоор засварлах]

Нэнси Пелоси Итали гаралтай. Тэрээр Мэрилэнд мужийн Балтимор хотод Аннунсиата М. "Нэнси" Д'Алесандро (уугуул овог: Ломбарди болон Томас Д'Алесандро нарын зургаан хүүхдийн хамгийн бага нь болон мэндэлжээ. Эцэг нь Мэрилэндээс Ардчилсан намын конгрессмен, Балтимор хотын дарга байсан байна. Пелосигийн ах Томас Д'Алесандро (1929-2019) мөн Ардчилсан намын гишүүн, 1967-1971 онд Балтимор хотын захирагч байсан бөгөөд дараа нь хоёр дахь удаагаа нэр дэвшихээс татгалзсан нэгэн байжээ.

Пелоси багаасаа улс төр сонирхож эхэлсэн байна. Тэээр 1961 онд 21 настайдаа Жон Кеннедигийн тангараг өргөх ёслолд оролцсон гэж өөрөө ярьсан. Нэнси Нотр-Дам (охидын католик сургууль) сургууль болон 1962 онд Колумби тойргийн Тринити-коллеж (өнөө үед -Вашингтоны Тринити Их сургууль) төгсөж улс төрийн ухааны бакалавр цол хамгаалжээ.

Нэнси ирээдүйн нөхөр болох Пол Фрэнк Пелоси-той Тринити коллежид сурч байхдаа танилцаж, 1963 оны 9-р сарын 7-нд Балтиморт гэрлэлтээ батлуулжээ. Удалгүй хосууд Нью-Йорк руу нүүж, дараа нь 1969 онд Сан-Франциско руу нүүсэн байна. Тэнд Пелоси улс төрийн карьераа үргэлжлүүлж Калифорнийн Ардчилсан намын удирдагчдын нэг, Конгрессын гишүүн Филип Бертонтой танилцсан байна.

1976 онд Пелоси Калифорни мужаас Үндсэний Ардчилсан хороонд гишүүнээр сонгогдоод 20 жил энэ албан тушаалаа хадгалж чадсан эмэгтэй юм. 1977 онд Умард Калифорни дахь Ардчилсан намын даргаар сонгогдсон юм.

Улс төр[засварлах | кодоор засварлах]

Калифорни мужаас сонгогдсон Конгрессын гишүүн Филип Бертон 1983 онд нас барж, түүний эхнэр Зала залгамжлах болжээ. Гэвч Зала хорт хавдар туссан тул 1988 онд дахин сонгуульд нэр дэвшихгүй байхаар шийдэж Пелосиг залгамжлагчаар сонгож, Бертоныг дэмжигчдийн дэмжлэгийг амалж улмаар Нэнси 1987 онд Конгрессын гишүүн болж 10 удаа улиран сонгогдоод байгаа юм.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Нэнси Пелоси 1963 онд бизнесмен Пол Пелоси-той гэрэлсэн. Тэд Нэнси Корин, Кристин, Жаклин, Пол и Александра гэж 5 хүүхэд 9 ач, зээ нартай ажээ.