Jump to content

НҮБ-ын Ерөнхий Ассамблей

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
НҮБ-ын Ерөнхий Ассамблей
  • Англи:United Nations General Assembly
    Араб:الجمعية العامة للأمم المتحدة
    Испани:Asamblea General de las Naciones Unidas
    Орос:Генеральная Ассамблея Организации Объединённых Наций
    Хятад:联合国大会
    Франц:Assemblée générale des Nations unies
Товчлол
  • UNGA
  • GA
  • AGNU
  • AG
Үүсэл1945 он; 81 жилийн өмнө (1945)
ТөрөлҮндсэн байгууллага
Хууль эрх зүйн байдалИдэвхтэй
Төв байрНью-Йорк хот, АНУ
Халилур Рахман
Толгой байгууллагаНэгдсэн Үндэстний Байгууллага
Вебсайтun.org/ga
  Африкийн бүлэг (54)
  Ази болон Номхон далайн бүлэг (54)
  Зүүн Европын бүлэг (23)
  Латин Америк болон Карибын бүлэг (GRULAC) (33)
  Баруун Европ болон бусад бүлэг (WEOG) (29)

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей (Франц: Assemblée Générale AG) нь НҮБ-ын үндсэн зургаан байгууллагын нэг бөгөөд дэлхийн бараг бүх үндэстний төлөөлөгчдөөс бүрддэг ба улс орнууд өөрсдийн үзэл бодол, дуу хоолойг дэлхийн бусад орнуудад хүргэх талбар юм. Гишүүн улс бүр том бага, баян ядууг үл харгалзан нэг саналын эрхтэй оролцдог. Ерөнхий Ассамблей дахь хэлэлцүүлэгүүдээс чухал гэрээ, хэлэлцээр, шинээр баталсан олон улсын эрх зүйн актыг гаргадаг. Захирамжаар баталсан эдгээр гэрээ хэлэлцээр буюу гаргасан шийдвэр нь зөвхөн зөвлөмжийн хэлбэртэй байдаг болохоор заавал хэрэгжих албагүй. Гэвч эдгээр нь улс орнуудын олонхын санаа бодлыг илэрхийлдэг учраас ихээхэн үр нөлөөтэй байдаг.

 Commons: Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей – Викимедиа зураг, бичлэг, дууны сан