Нөмрөг гол
Харагдац
Нөмрөг гол ― Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн зүүн цэг нь болох Соёлз уулын салбар Зараа Орч, Баянхээр зэрэг уулсаас авсан Бүрийн гол, Галтастайн гол, Болийн гол нийлэн Гурван голын бэлчир хэмээх үзэсгэлэнт газрыг бий болгох бөгөөд үүнээс цааш улам өргөсөн урсах гол. Энэ гол нийт 38 орчим км урсаад Халхын голтой нийлнэ. Халх, Нөмрөгийн сав газрын гол онцлог нь энэ газар нутаг байгалийн маш үзэсгэлэнт, онцлог шинжтэй тул энэ орчмын газрын унаган төрийг хадгалан хамгаалах, судлан шинжлэн зорилгоор Нөмрөгийн дархан цаазат газрыг байгуулсан байна. Дархан цаазат газрын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ нь 312 мянган га бөгөөд энд жинхэнэ Амар мөрөн, Манжуурын гаралтай амьтан ургамлын төрөл зүйл тархсан байдаг.