Jump to content

ОХУ-ын Засгийн газар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
2018 оны ОХУ-ын Засгийн газрын хуралдаан.

ОХУ-ын Засгийн газар (орос: Прави́тельство Росси́йской Федера́ции) бол ОХУ-ын Холбооны гүйцэтгэх засаглалын дээд байгууллага юм. ОХУ-ын Засгийн газар нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн өмнө хариуцлага хүлээж ОХУ-ын Төрийн Думын хяналтанд байдаг ажээ.

Засгийн газрын үйл ажиллагааг ОХУ-ын Үндсэн хуулийн 6-р бүлэг, "ОХУ-ын Засгийн газрын тухай" Холбооны хуулийн заалтуудаар зохицуулдаг байна.

ОХУ-ын Засгийн газар үйл ажиллагаагаа ОХУ-ын Үндсэн хууль, холбооны үндсэн хуулийн хууль, холбооны хууль тогтоомж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн захирамжийн үндсэн дээр хэрэгжүүлдэг байна.

ОХУ-ын Үндсэн хуулийн 114 дүгээр зүйлд үндэслэн Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Холбооны төсвийг боловсруулж, Төрийн Думд өргөн мэдүүлэх, түүний гүйцэтгэлийг хангах; холбооны төсвийн гүйцэтгэлийн тайланг Төрийн Думд өргөн мэдүүлдэг;
  • Төрийн Думд үйл ажиллагааныхаа үр дүн, түүний дотор Төрийн Думаас тавьсан асуулгаар жил бүр тайлагнах үүрэгтэй;
  • төрийн санхүү, зээл, мөнгөний нэгдсэн бодлогын хэрэгжилтийг хангадаг;
  • ОХУ-д соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, гэр бүлийг дэмжих, бэхжүүлэх, хамгаалах, гэр бүлийн уламжлалт үнэт зүйлийг хадгалах, байгаль орчныг хамгаалах зэрэг нийгэмд чиглэсэн төрийн нэгдсэн бодлогыг ханган хэрэгжүүлдэг;
  • ОХУ-ын шинжлэх ухаан, технологийн хөгжил, түүний шинжлэх ухааны чадавхийг хадгалан хөгжүүлэхэд төрийн дэмжлэг үзүүлдэг;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүний болон иргэний эрх, эрх чөлөөг бүрэн, тэгш хэрэгжүүлэх, тэднийг ямар ч ялгаварлан гадуурхахгүйгээр нийгэмд нэгтгэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй орчин бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн хамгааллын тогтолцооны үйл ажиллагааг хангаж тэдний амьдралын чанарыг сайжруулах;
  • холбооны өмчийг удирддаг;
    ОХУ-ын Засгийн газрын хурал. 2020 он
  • улс орны батлан ​​хамгаалах, төрийн аюулгүй байдлыг хангах, төрийн гадаад бодлогын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авдаг;
  • хууль дээдлэх, хүн, иргэний эрх, эрх чөлөөг хангах, эд хөрөнгө, нийтийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авдаг;
  • иргэний нийгмийн институци, түүний дотор ашгийн бус байгууллагыг дэмжих арга хэмжээ авч, төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд тэдний оролцоог хангах;
  • сайн дурын үйл ажиллагаа, санаа санаачилгыг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлдэг;
  • бизнес эрхлэлт, хувийн хэвшлийн санаачлагыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • хөдөлмөрийн болон шууд холбогдох бусад харилцааг зохицуулах чиглэлээр нийгмийн түншлэлийн зарчмын хэрэгжилтийг хангана;
  • хүн амын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуйн болон бусад үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, улс орны өвөрмөц байгаль, биологийн олон янз байдлыг хадгалах, нийгэмд амьтдад хариуцлагатай хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлдэг;
  • иргэдийн байгаль орчны боловсролын тогтолцоог хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах соёлыг төлөвшүүлэх нөхцлийг бүрдүүлдэг;
  • ОХУ-ын Үндсэн хууль, холбооны хууль тогтоомж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд олгосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

ОХУ-ын Засгийн газар Холбооны байгууллагуудын бүрэлдэхүүн

[засварлах | кодоор засварлах]

ОХУ-ын Засгийн газрын дарга, ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч, зарим холбооны сайд нарыг Төрийн Думын зөвшөөрлөөр ОХУ-ын Ерөнхийлөгч томилдог. Төрийн Дум ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Холбооны сайд нарын өргөн мэдүүлсэн нэр дэвшигчдийг гурван удаа татгалзсаны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхий сайдын санал болгосон нэр дэвшигч дотроос ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч, Холбооны сайд нарыг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Холбооны сайд нарыг томилох эрхтэй.

ОХУ-ын Ерөнхийлөгч Оросын Холбооны Зөвлөл (орос. Совет Федерации РФ)- тэй зөвшилцсөний дараа Батлан ​​хамгаалах, улсын аюулгүй байдал, дотоод хэрэг, хууль зүй, гадаад харилцаа, иргэний хамгаалалт, онцгой байдал, гамшгаас хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Холбооны сайд нарыг томилдог.

ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч, Холбооны сайд нарыг ОХУ-ын Ерөнхийлөгч үүрэгт ажлаас нь чөлөөлдөг байна.

Михаил Мишустины хоёр дахь Засгийн газар
Албан тушаал Нэр, овог Нам Албан тушаалд очсон огноо
ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Мишустин Нам бус с 16 января 2020
Засгийн газрын орлогч дарга нар
Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга

Аж үйлдвэр, худалдаа, пуужин, сансрын үйлдвэрлэлийн асуудал хариуцдаг.

Уралын Холбооны дүүргийн зохицуулагч.

Денис Мантуров Нам бус с 14 мая 2024
Засгийн газрын орлогч дарга

Соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, үндэсний бодлогын асуудал хариуцдаг.

Баруун хойд Холбооны дүүргийн зохицуулагч

Татьяна Голикова Нэгдсэн Орос нам с 18 мая 2018
Засгийн газрын орлогч дарга

ОХУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга.

Санхүүгийн бодлого, дижитал хөгжил, харилцаа холбоог хянадаг.

Төв Холбооны дүүргийн зохицуулагч

Дмитрий Григоренко Нам бус с 21 января 2020
Засгийн газрын орлогч дарга

Эдийн засгийн хөгжил болон түлш эрчим хүчний асуудал хариуцдаг.

Хойд Кавказын Холбооны тойргийн зохицуулагч

Александр Новак Нам бус с 10 ноября 2020
Засгийн газрын орлогч дарга

ТУХН-ийн орнуудтай хамтын ажиллагааны асуудал, БРИКС, G20 болон олон улсын арга хэмжээний асуудал

Алексей Оверчук Нам бус с 21 января 2020
Засгийн газрын орлогч дарга

Хөдөө аж ахуй, байгал орчин, нөөцийн асуудал хариуцдаг.

Сибирийн холбооны тойргийн зохицуулагч

Дмитрий Патрушев Нам бус с 14 мая 2024
Засгийн газрын орлогч дарга

Тээвэр логистикийн асуудал хариуцдаг

Виталий Савельев Нэгдсэн Орос нам с 14 мая 2024
Засгийн газрын орлогч дарга

Оросын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын Холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч

Алс Дорнод Арктикийн хөгжлийн асуудал хариуцдаг.

Алс Дорнод Холбооны тойргийн зохицуулагч

Юрий Трутнев Нэгдсэн Орос нам с 31 января 2013
Засгийн газрын орлогч дарга

Барилга, Орон сууцны аж ахуй, бүс нутгийн хөгжлийн асуудал хариуцдаг.

Донецк, Луганск БНУ-ууд болон Запорож, Херсон мужууд буюу Өмнөд холбооны тойргийн зохицуулагч

Марат Хуснуллин Нам бус с 21 января 2020
Засгийн газрын орлогч дарга

Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын бодлого, Хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, спортын асуудал хариуцдаг.

Приволжск Холбооны тойргийн зохицуулагч

Дмитрий Чернышенко Нам бус с 21 января 2020
Сайд нар
Министр промышленности и торговли Антон Алиханов Нэгдсэн Орос нам с 14 мая 2024
Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов Нам бус с 14 мая 2024
Спортын сайд Михаил Дегтярёв Либерал Ардчилсан нам с 14 мая 2024
Байгаль орчин, нөөцийн сайд Александр Козлов Нэгдсэн Орос нам с 10 ноября 2020
Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев Нам бус с 21 мая 2012
Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Антон Котяков Нам бус с 21 января 2020
Гэгээрлийн сайд Сергей Кравцов Нэгдсэн Орос нам с 21 января 2020
Иргэний хамгаалалт, Онцгой байдлын сайд Александр Куренков Нам бус с 22 мая 2022
Гадаад хэргийн сайд Сергей Лавров Нам бус с 9 марта 2004
Хөдөө аж ахуйн сайд Оксана Лут Нам бус с 14 мая 2024
Соёлын сайд Ольга Любимова Нам бус с 21 января 2020
Эрүүлийн хамгаалахын сайд Михаил Мурашко Нас бус с 21 января 2020
Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников Нэгдсэн Орос нам с 21 января 2020
Сангийн сайд Антон Силуанов Нэгдсэн Орос нам с 16 декабря 2011
Тээврийн сайд Роман Старовойт Нэгдсэн Орос нам с 14 мая 2024
Барилга, орон сууцны аж ахуйн сайд Ирек Файзуллин Нам бус с 10 ноября 2020
Шинжлэх ухаан, дээд боловсрролын сайд Валерий Фальков Нэгдсэн Орос нам с 21 января 2020
Эрчим хүчний сайд Сергей Цивилёв Нэгдсэн Орос нам с 14 мая 2024
Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сайд Алексей Чекунков Нам бус с 10 ноября 2020
Хууль зүйн сайд Константин Чуйченко Нам бус с 21 января 2020
Цахим хөгжил, холбоо, олон нийтийн харилцаа холбооны сайд Максут Шадаев Нам бус с 21 января 2020

Засгийн газрын дэргэдэх бусад байгууллагууд:

[засварлах | кодоор засварлах]
  • ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх дүн шинжилгээний /Аналитик/ төв
  • ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Хууль тогтоомж, харьцуулсан эрх зүйн хүрээлэн
  • Оросын мэдээллийн телеграф агентлаг (ТАСС)
  • М.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургууль
  • "Эдийн засгийн дээд сургууль" Үндэсний судалгааны Их сургууль
  • "Курчатовын хүрээлэн" Үндэсний судалгааны төв
  • Илья Глазуновын Оросын уран зураг, уран баримал, архитектурын академи
  • ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Оросын улсын цэргийн түүх-соёлын төв
  • Санкт-Петербургийн улсын Их сургууль
  • ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургууль

ОХУ-ын Засгийн газрууд

[засварлах | кодоор засварлах]
Дугаар Засгийн газар хугацаа Улс төрийн нам Засгийн газрын тэргүүний томилолт
1 Иван Силаевын Засгийн газар 1990.06.181991.07.10 ЗХУКН ЗСБНХОУ-ын Дээд Зөвлөл
2 Силаевын 2 дахь Засгийн газар 1991.07.13-1991.11.15 ЗХУКН ЗСБНХОУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин
3 Б.Ельцин-Егор Гайдарын Засгийн газар 1991.11.06-1992.12.23 -/-/- ЗСБНХОУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин өөрөө тэргүүлсэн
4 Виктор Черномырдины 1 дахь Засгийн газар 1992.12.14-1996.08.09 Манай гэр ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин
5 Виктор Черномырдины 2 дахь Засгийн газар 1996.08.10-1998.03.23 Орос манай гэр ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин
6 Сергей Кириенкогийн Засгийн газар 1998.04.24-1998.08.23 Орос манай гэр ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин
7 Евгений Примаковын Засгийн газар 1998.09.11-1999.05.12 Орос манай гэр , Коммунист Нам ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин
8 Сергей Степашины Засгийн газар 1999.05.19-1999.08.09 Орос манай гэр ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин
9 Владимир Путины 1 дахь Засгийн газар 1999.08.16-2000.05.07 Орос манай гэр ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин
10 Михаил Касьяановын Засгийн газар 2000.05.17-2004.02.24 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
11 Михаил Фрадковын 1 дахь Засгийн газар 2004.03.05-2004.05.07 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
12 Михаил Фрадковын 2 дахь Засгийн газар 2004.05.12-2007.09.12   ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
13 Виктор Зубковын Засгийн газар 2007.09.14-2008.05.07 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
14 Владимир Путины 2 дахь Засгийн газар 2008.05.08-2012.05.07 Нэгдсэн Орос ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев
15 Дмитрий Медведевийн 1 дахь Засгийн газар 2012.05.08-2018.05.07 Нэгдсэн Орос ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
16 Дмитрий Медведевийн 2 дахь Засгийн газар 2018.05.08-2020.01.15 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
17 Михаил Мишустины 1 дахь Засгийн газар 2020.01.15-2024.05.12 Нэгдсэн Орос ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
18 Михаил Мишустины 2 дахь Засгийн газар 2024.05.12-наас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин