Однайн Бахыт
Харагдац
Однайн Бахыт (1954 оны 2 сарын 24-нд төрсөн) нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх. Тэрээр 1980 оны Зуны Олимпод чөлөөт бөхийн +100 кг-ийн жингийн ангилалд оролцсон.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 1981 | "Монгол улсын начин" цол хүртсэн. | N/A |
| 1982 | АХ-ын 61 жилийн ойн баяр наадамд улсын начин А.Баатархүүгээр тав, улсын начин Д.Дашжамцаар зургаа даван шөвгөрч начин цолоо батлан "Өсөх идэр" чимэг нэмсэн. | 512 |
| 1984 | АХ-ын 63 жилийн ойн баяр наадамд улсын арслан Б.Ганбаатараар тав даван шөвгөрч чимэг нэмсэн. | 512 |
| 2004 | Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол улсын харцага" цол хүртсэн. | N/A |
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 1976 | Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн арслан А.Чекенээр долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. | 128 |
| 1989 | Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн заан А.Малхаждараар долоо даван түрүүлсэн. | 128 |
| 1990 | Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн арслан Х.Хажымуханаар долоо даван түрүүлсэн. | 128 |
| 1992 | Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн заан Х.Азатбекээр долоо даван түрүүлсэн. | 128 |
| 1993 | Баян-Өлгий аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан Монгуш Майдарт өвдөг шороодон үзүүрлэсэн. | 128 |
| 1994 | Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн заан С.Чулуунбатаар долоо даван түрүүлсэн. | 128 |
| 1995 | Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн заан Д.Ганболдоор долоо даван түрүүлсэн. | 128 |
| 1996 | Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн заан С.Чулуунбатаар долоо даван түрүүлсэн. | 128 |
| 1998 | Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн заан Х.Азатбекээр долоо даван түрүүлсэн. | 128 |
| 1999 | Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн арслан М.Төртулгаар долоо даван түрүүлсэн. | 128 |
| 2000 | Баян-Өлгий аймгийн баяр наадамд улсын арслан Д.Мөнх-Эрдэнээр долоо даван түрүүлсэн. | 128 |