Jump to content

Одой гараг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бага гарагтай бүү андуураарай.

Есөн одой гараг (олонхын хүлээн зөвшөөрснөөр)
ба нээгдсэн он

Одой гараг нь нарны эргэн тойронд шууд тойрог замд байдаг, таталцлын дагуу бөөрөнхийлөхөд хангалттай жинтэй, гэхдээ Нарны аймгийн найман гараг шиг Тэнгэрийн заадаст давамгайлах боломжгүй жижиг гаргийн масстай биет юм. Одой гаргийн гол төлөөлөгч Дэлхийн ван нь 2006 онд "одой" гэх нэр томьёо батлагдахаас өмнө олон арван жилийн турш гараг ​​гэж тооцогддог байсан.

Одой гаргийн талаар геологичид геологийн идэвхтэй биет байж магадгүй гэсэн таамаглал 2015 онд Церера руу хийсэн "Үүрийн гэгээ", Далайн ван руу хийсэн "Шинэ хязгаар" судалгааны үр дүнд бий болгосон.

Одон орон судлаачид дараах дор хаяж 9 биетийг одой гараг гэдэгт ерөнхийдөө санал нэгдээд буй (диаметрийн буурах дарааллаар): Далайн ван, Эрис, Хаумеа, Макемаке, Гонгон, Кваоар, Седна, Церера, Оркус. Харин 10 дахь том биет болох Салациагийн тухайд санал нэгдэж амжаагүй тул түүнийг одой гаргийн завсрын биет гэж үзэж болно. Уг арван биетийн хоёрт (Далайн ван ба Церера) нь сансрын хөлөг хүрсэн, үлдсэн наймын 7 (Седнагаас бусад) нь ядаж нэг дагуултай болох нь мэдэгдэж буй. Энэ нь тэдгээрийн массыг тодорхойлох боломжийг олгодог бөгөөд ингэснээр тэдгээрийн нягтралыг тооцоолох боломжийг ч мөн олгон эргээд ертөнцийн мөн чанарыг тодорхойлохын тулд геофизикийн загварт багтах боломжтой юм. Таамагласан гаргуудаас Седна дээр очиж үзээгүй, мөн дагуулгүй болохоор массыг нарийн тооцоолоход хэцүү байгаа юм. Зарим одон орон судлаачид бусад олон жижиг биетүүдийг одой гараг гэж ангилдаг ч энэ нь өргөн дэмжлэг аваагүй байна.