Ондржей Кадлец
Ондржей Кадлец | |
|---|---|
Ondřej Kadlec | |
| Төрсөн | 2 сарын 18, 1859 |
| Нас барсан | 2 сарын 6, 1928 (68 насалсан) |
| Бусад нэр | Андрей Вячеславович Кадлец |
| Боловсрол | Прагийн консерватори |
| Мэргэжил | зохиолч, хийлч ба удирдаач |
| Хань | Франциска Шахт (Franziska Schacht) |
| Хүүхэд | 6 хүү |
| Шагналууд | Богд хааны Эрдэнийн Очир одон |
Ондржей Карэл Кадлец (чех. Ondřej Karel Kadlec, орос. Андрей Вячеславович Кадлец, 1859 ны 2-р сарын 18-нд Чехийн Добржиш хотод төрж, 1928 оны 2-р сарын 28-нд Оросын Самара хотод насан эцэслэсэн) нь чех гаралтай хөгжмийн зохиолч, хийлч ба удирдаач юм.
Чех улс
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Усти-над-Лабем хотын Данекийн үйлдвэрт ажилчнаар ажлын гараагаа эхлүүлж байжээ. Прагийн консерваторид суралцаж, И. Ауэр, А. Бернхардт нарын шавь байв. 1876 оноос Млада Болеслав хотын 36-р явган цэргийн полкын цэргийн хамтлагт хөгжимчин байв.
А.В.Кадлец Прагийн Консерватори болон Санкт-Петербургийн Консерваторид хийлч, хөгжмийн зохиолч, удирдаач мэргэжлээр тус тус суралцан төгссөн. Энэ үед европ хөгжимчид ажил хийхээр дэлхийгээр аялдаг байсан нь хэвийн үзэгдэл байлаа.
Орос улс
[засварлах | кодоор засварлах]1880-аад онд Кадлец Орост ажиллахаар ирсэн ба яваандаа өөрийнхөө нэрийн орос хувилбар болох Андрей Вячеславович Кадлец гэх нэр ашигладаг байв.
1887-1907 онуудад Санкт-Петербургийн Марийнский театрын нэгдүгээр хийлчээр ажиллаж байв. 1907-1909 онуудад Хойд Осетын Владикавказ хотын Казак Цэргийн тойргийн симфони найрал хөгжмийн удирдаачаар, 1909 оноос Санкт-Петербургийн Финландын Явган Цэргийн хөгжмийн салааны хөгжмийн удирдаач, дуурийн найрал хөгжмийн удирдаач болон дунд сургуулийн хөгжмийн багшаар ажиллаж байжээ.
Монголын үндэсний сүлд дууллын хөгжимийн зохиолч
[засварлах | кодоор засварлах]Хаант Оросын нийслэлд хэвлэгдэн гардаг байсан “Огонёк” сэтгүүлийн 1914 оны 4-р сарын 6-19-ний дугаар 14-ийн 20 дахь нүүрэнд "Монголын сүлд дууллыг зохиогч, хөгжмийн зохиолч А.В.Калдец" хэмээх гарчигтайгаар “Орос орны хүчирхэг дэмжлэгтэйгээр Хятадын олон зуун жилийн боолчлолоос чөлөөлөгдсөн Монгол гүрэн нь гадаад төрхөөрөө аажим аажмаар тусгаар улс болж байна. Мөнгөн тэмдэгт болон одон тэмдэг бий болгосны дараагаар Хутагт Монголын үндэсний сүлд дууллыг цэргийн найрал хөгжмөөр эгшиглүүлэхийг зарлиг болгожээ. Төрийн сүлд дууллыг Монголын засгийн газрын тусгай захиалгаар Чехийн хөгжмийн зохиолч, ноён Кадлец Санкт-Петербургийн их сургуулийн дорно дахины факультетаас өгсөн монгол аялгуунд үндэслэн бичжээ. Сүлд дууллын зохиогч нь бол Марийнский театрын нэгдүгээр хийлч бөгөөд алдартай хөгжмийн зохиолч юм. Тэрээр тухайн үедээ Марийнский театрт тоглогдож байсан хэд хэдэн балетыг зохиожээ. Сүлд дуулал зохиосныхоо төлөө тэрээр Хутагтаас хоёрдугаар зэргийн Эрдэнийн очир одонг хүртжээ” хэмээн бичсэн байдаг.[1]
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]18-р зууны 80-аад оны дундуур тэрээр герман гаралтай Франциска Шхахттай (Franziska Schacht) гэрлэжээ. Тэд хамтдаа 6 хүүтэй болсон.
Түүний хүү Иржи Кадлец (Jiří Kadlec, 1891–1955) Санкт-Петербургийн консерваторийг төгсөж, 1918 он хүртэл Москвагийн Эзэн хааны дуурийн театрын морин хийлчээр ажиллажээ. Хувьсгалын жилүүдэд тэр Стамбул руу зугтсан. 1934 онд Чехословак руу буцаж ирээд радиогийн найрал хөгжмийн гишүүн болжээ.