Jump to content

Владикавказ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Владикавказ
Владикавказ
Бусад галиглал
  ОсетДзӕуджыхъæу/Дзӕуӕгигъӕу
Владикавказ сүлд
Map
Интерактив газрын зураг
Владикавказ, Умард Осети-Алани
Владикавказ
Владикавказ
Байршил: Владикавказ
Владикавказ, Европын Орос
Владикавказ
Владикавказ
Владикавказ (Европын Орос)
Владикавказ, Европ
Владикавказ
Владикавказ
Владикавказ (Европ)
Солбицол: 43°02′24″N 44°40′39″E / 43.04000°N 44.67750°E / 43.04000; 44.67750Солбицол: 43°02′24″N 44°40′39″E / 43.04000°N 44.67750°E / 43.04000; 44.67750
Улс Орос
Холбооны субъектУмард Осети-Алани[1]
Байгуулагдсан5 сарын 6, 1784[2]
Одоогийн статус1860
Засаг захиргаа
  БиетТөлөөлөгчдийн хурал[3]
  ТэргүүнБорис Албегов[4]
Газар нутаг
  Нийт
291 км2 (112 бээр2)
Өндөр
692 м (2,270 фут)
Хүн ам
  Нийт311,693
  Байр60-д (2010 онд)
  Нягтрал1,100/км2 (2,800/бээр2)
  Харьяалагдах нэгжВладикавказ бүгд найрамдах улсын харьяанд байдаг хот[1]
  Нийслэл ньУмард Осети-Аланийн Бүгд Найрамдах Улс[6]
  Нийслэл ньВладикавказ бүгд найрамдах улсын харьяанд байдаг хот[1]
  Хотын тойрогВладикавказ хотын тойрог[7]
  Нийслэл ньВладикавказ хотын тойрог[7]
Цагийн бүсUTC+3 (Москвагийн цаг Edit this on Wikidata[8])
Шуудангийн код[9]
362000
Залгах код(ууд)+7 8672
OKTMO ID90701000001
Баярын өдөр9 сарын 25[баримт хэрэгтэй]
Вэб сайтvladikavkaz-osetia.ru

Владикавказ (оросоор Владикавка́з, орчуулбал: Кавказын нурууг эрхшээ; осетоор Дзæуджыхъæу, [d͡zəud͡ʒɨqəu]) — Орос улсын Умард Осети-Аланийн Бүгд Найрамдах Улсын нийслэл, 310,070 хүнтэй хот. Тус хот нь Гүржийн хилийн ойр, Терек голын бэлчирт оршдог.

Оросын өмнөд хошууны амбан захирагч Григорий Александрович Потёмкин 1870 онд энэ хотыг анх бэхлэлтээр осетийн тосгон Дзауджикаугийн ойролцоо босгов. Энэхүү бэхлэлт нь Кавказын нуруун дахь уулын дайнч овгуудын эсрэг чухал үүрэг гүйцэтгэх ёстойгоос гадна Оросын эзэнт гүрний өмнөд зүгт газар нутгаа өргөжүүлэх замыг хамгаалах зорилготой байв. 1799 онд Владикавказаас эхлэн Их Кавказын нуруугаар дамжин Тбилиси хүртэлх Гүржийн явган цэргийн замыг нээв. Гэвч энэ төлөвлөгөө эхний ээлжинд нурсан ба учир нь кавказын босогчид Владикавказыг эзлэн юу ч үгүй шатааж орхив.

1801 онд Гүржийг бүрэлдэхүүндээ оруулсны дараа л Владикавказ шинээр хөгжлийн шатандаа оржээ. Хотыг дахин босгож, шинээр хороололууд нэмж барин тэндээ казакуудыг суулгав. Удалгүй Владикавказ Перстэй хийх худалдааны төв болон хувирчээ. Владикавказын хүн амын тоо ч эрчимтэй нэмэгдэн, олон үндэстнүүдээс бүрдэх болсны дотор Осетчууд, Оросууд, Арменчууд, Гүржүүд болон өөр бусад цөөнх үндэстнүүд ч орж байлаа. 1875 онд Дон дахь Ростов руу төмөр замын шугам тавьсан бол дараа нь Баку руу буюу өнөөгийн Азербайжаны нийслэлийг төмөр замтай холбожээ.

Хотын нэр нь 1931 оноос 1944 он хүртэл, мөн 1954 оноос 1990 оныг хүртэл Орджоникидзе гэх нэртэй байв. Энэ нэр нь гүржийн коммунист Григорий Орджоникидзегийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд тэрбээр Улаан ажилчин, тариачны армийн 11-р армийг удирдан 1921 оны хоёрдугаар сард гүржийг эзэлсэн байна. 1944 оноос 1954 оныг хүртэл Дзауджикау гэх нэртэй байсан нь осети нэрийн кирилл хувилбар юм. ЗХУ-ын задрахын өмнөхөн хуучин нэрээ авсан аж.

Он Хүн ам
189743.740
1939130.755
1959164.420
1970236.200
1979278.930
1989300.198
2002315.608
2010311.693

Зүүлт: Хүн амын тооллогын мэдээ

Цаг уурын мэдээлэл: {{{location}}}
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
[баримт хэрэгтэй]
 Commons: Владикавказ – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Владикавказ – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. 1 2 3 4 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref137
  2. Энциклопедия Города России. Moscow: Большая Российская Энциклопедия. 2003. х. 75. ISBN 5-7107-7399-9.
  3. "Собрание представителей". vladikavkaz-osetia.ru. Архивласан огноо Дөрөвдүгээр сар 21, 2017.
  4. "Приветственное слово главы АМС г. Владикавказа". vladikavkaz-osetia.ru. Архивласан огноо Дөрөвдүгээр сар 26, 2017.
  5. Russian Federal State Statistics Service (2011). Всероссийская перепись населения 2010 года. Том 1 [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (Russian хэлээр). Federal State Statistics Service.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  6. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Constitution
  7. 1 2 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref831
  8. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (Орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
  9. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Postal Objects Search) (Орос хэлээр)