Оросын радиогийн түүх
Орос улсад радио анх үүсэхдээ урлагийн тоглолт дамжуулж байлаа.
1924 оны 10 дугаар сарын 12 нд А.С.Поповын нэрэмжит Москвагийн радио станц тогтмол нэвтрүүлэг явуулж иржээ.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]1921 онд Известия сонин 350 мянган хувь хэвлэгдэн гарч байлаа. Санхүүгийн хүндрэлтэй байдал, цаас, хэвлэх үйлдвэрийн үнэ өртөгөс хамаарч сонин гаргах нь хүндрэлтэй болов. Энэ үед мэдээлэл түгээх хамгийн хямд төсөр арга нь радио болж байлаа. Радиогийн ач холбогдолыг дэлхийн олон оронд өндөр үнэлж байлаа. Тухайлбал Оросын хувьсгалч В.И.Ленин “Радио бол сонинтой адил. Одоо Москвад уншиж байгаа сонинг орон даяар сонсдог боллоо” гэж хэлж байжээ. Радио сонирхогчдийн тоо эрс нэмэгдэж, хүмүүс гар хийцийн радио хүлээн авагч хийдэг болжээ.
Радио 1919-1924 он
[засварлах | кодоор засварлах]1922 оны 10 дугаар сарын 17 нд Москва дахь телеграфний төвөөс Чайковский, Бородин, нарын бүтээлийг эгшиглүүлжээ. Иймэрхүү концерт 1923 ноос тогтмол нэвтрэх болжээ. Сургууль, олон нийтийн газар радио хүлээн авагч байрлуулжээ.
Радио нэвтрүүлэг (1924-1928 он)
[засварлах | кодоор засварлах]1924 оны 10 дугаар сарын 1-нд “Радиог бүгдэд зориулж” гэдэг нэртэй хувь хоршоо байгуулжээ. Энэ байгууллага радио сүлжээг өргөжүүлэх, радио нэвтрүүлэг дамжуулах, хүлээн авах цэгийн тоог нэмэхүүрэг хүлээжээ. 1924 оны 12 дугаар сарын 1-нээс энэ байгуулагийг “Радио дамжуулах” газар гэж нэрлэжээ. 1925 оны 2 дугаар сараас радиогоор долоо хоног бүр мэдээ нэвтрүүлэх болжээ.
1925 оны 6 дугаар сард Коммунист намын Төв Хороо радиогоор суртал ухуулага хийх, хөдөөгийн тосгоныг радиожуулах тухай тогтоол гаргажээ. Оросын мэдээллийн РОСТА агентлаг радиод зориулан “Радило сонин” гэдэг тусгай мэдээлэл бэлтгэх болжээ. 1925 оноос радио жүжиг хийж эхэлсэн байна.
ЗСБНХУ-ын радио (1928-1933 он)
[засварлах | кодоор засварлах]1928 онд “Радио дамжуулах” газрыг бүтцийн өөрчлөлтөд оруулж Бүх Холбоотны Радио нэвтрүүлгийн хороо болгожээ. 1930 оноос радиогоор өдөрт 4 удаа мэдээ нэвтрүүлдэг болжээ. 1930 ноос радио нэвтрүүлгийг шууд эфирт дамжуулахаас гадна бас урьдчилан бичлэг хийх технкийн нөхцөл бүрджээ.
1928 оны 10 дугаар сарын 28 аас Ажилчин тариачны радио сургууль байгуулжээ. Радиогоор дамжуулж байгаа ерөнхий эрдмийн хичээлийг сонсож даалгавар биелүүээд шуудангаар явуулдаг болжээ.Тодорхой хугацааны дараа тогтмол даалгавар биелүүлсэн хүнд болосвролын гэрчилгээ олгож байв. Зөвлөлтийн радио нь төрийн мэдэлд байж намын ззрэг даалгавар удирдамжийн дагуу нийтлэл нэвтрүүлгийн бодлогоо явуулж байлаа.
Бүх холбоотны радио (1933-1945 он)
[засварлах | кодоор засварлах]1934 оноос Зөвлөлтийн радио хүүхдийн нэвтрүүлэг явуулж эхлэсэн байна. Дэлхийн II дайны үед Москва, Ленинград гэх мэт хүн ам төвлөрсөн хотод байрладаг байсан радио станцийг фронтоос хол газар нүүлгэжээ. Илүү хүчтэй дамжуулах станц байгуулж фронтын тухай мэдээг иргэдэд дамжуулах иргэдэд урам зориг өгөх зорилт тавьж байлаа.
1941 оны 11 дүгээр сарын 7-нд Октябрийн хувьсгалийн түүхэн ойн өдөр Москва хотын төв Улаан талбайд болж байгаа цэргийн парадын тухай радио сурвалжлага дамжуулжээ. Энэ үед Германы цэргүүд Москва хотын төвөөс 40 км-ын зайтай тулж ирээд байсан юм. Улаан талбайд болж байгаа парадын тухай улс орон даяар дамжуулжээ. Энэ парадад оролцсон залуус шууд фронт уруу илгээгдсэн юм.
Дайн жилүүдэд радиогоор фронтод болж байгаа үйл явдлын тухай бодит мэдээг дамжуулахгүй байлаа.Оросын эрдэмтэн академич Вернадский өөрийн тэмдэглэлдээ “Радиогоор худлаа ярьж байна. Фронтын тухай бодит мэдээлэл алга” гэж тэмдэгдэлдээ бичжээ. Дэлхийн II дайны дараа ч Зөвлөлтийн радио намын суртал ухуулгийн зэвсэг хэвээр байлаа. Хүйтэн дайны үед Орост барууны лрнуудын радиогийн нэвтрүүлгийг иргэдэд сонсгохгүйн тулд долгион сарниулагч байрлуулж, зөвхөн Зөвлөлтийн радиогийн долгионыг хүлээн авах радио үйлдвэрлэж эхэлжээ.
Дайны дараах радио (1945-1962 он)
[засварлах | кодоор засварлах]1960 оны 10 дугаар сарын 1-ээс Бүх Холбоотны радио 24 цаг тасралтгүй нэвтрүүлэг дамжуулах болжээ. 1965 онд Оросын радио таван сувгаар нэвтрүүлэг дамжуулдаг байв. Оросын радиогийн 5 дугаар суваг нь хилийн чанадад амьдар байгаа орос хүмүүс, орос хэл сурч байгаа гадаадын иргэдэд зориулагдсан юм. 1964 соны 8 дугаар сарын 1-ээс “Маяк” радио станц нэвтрүүлгээ эхэлсэн байна.
Улсын монополь радио (1962—1991 он)
[засварлах | кодоор засварлах]1980 онд ЗХУ-д 144 сая радио хүлээн авагч байжээ. 1985 онд ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхлэж , энэ нь радиогийн үйл ажиллагаанд тусгалаа олжээ. Хаалттай байсан оон сэдэв нээлттэй болж цагдан хяналт тодорхой хэмжээгээр суларчээ. Гэхдээ хэлмэгдүүлэлт, зөвлөлтийн үед гарч байсан угсаатан хоорондын мөргөлдөөн, Афганистанд хийж байгаа оросуудын дайн хаалттай сэдэв байв. Чернобылийн атомын цахилгаан станцид 1986 оны 4 дүгээр сард дэлбэрэлт болсон тухай ч радио маш хожуу мэдээлжээ. Өөрчлөн байгуулалтын жилүүдэд радиогоор шууд нэвтрүүлэг хийж эхэлжээ.
1986 онд ЗХУ-АНУ-ын хооронд шууд радио нэвтрүүлэг хийжээ. 1990 оны эхээр хэвлэл мэдээллийн салбар дахь монодол байдал цуцлдагджээ. 1991 оны 4 дүгээр сарын 30 аас хэт богино долгионы FM арилжааны радио станц оросын хэд хэдэн хотод байгуулагджээ. Орос Францын хамтарсан “Европа” гэдэг хараат бус радио ч байгуулагджээ. 1990 оны 8 дугаар сарын 22-нд “Эхо Москвы” радио станц нээгджээ. Мөн энэ өдрөөс Оросын Бүх Холбоотны радиогийн бааз суурин дээр “Оросын радио” нэвтрүүлгээ явуулах болжээ.
Радиогийн хуваагдал (1991—1997 он)
[засварлах | кодоор засварлах]1993 онд Орост арилжааны 27 радио станц байсан бол 2008 онд 1500 орчим радио ажиллаж байна.