Jump to content

Орос Википедиа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Favicon of Wikipedia Орос Википедиа
Орос Википедиаг таних тэмдэг
Сайтын төрөл
цахим нэвт-толь
ХэлнүүдОрос
ЭзэмшигчВикимедиа сан
URLru.wikipedia.org
Commercialбиш

Орос Википедиа (Орос: Русская Википедия) Олон нийт үнэгүй чөлөөтэй (англи. fair use) баяжуулах цахим сүлжээсэг нэвтэрхий толь Википедиагийн Орос хэл дээрх хувилбар юм. 2001 оны 5-р сараас сүлжээнд анх нээгдсэн. 2005 оноос тогтмол хурдаар хуримтлагдсаар 2012 оны 12-р сар гэхэд 944,000-аас олон өгүүлэл бичигдсэн бол 2025 оны 10-р сарын байлдаар 2 сая 66 мянга болж өссөн байна. Олон хэл дээрх Википедиагаас 7-р арвин их өгүүлэг бүхий сантай нь энэ Орос хэл дээрх хувилбар юм.

2001 оны 5-р сарын 11 — Википедиагийн орос хэл дээрх хэсэг бий болсноо зарлав.

2011 оны 9-р сарын 20 — Оросын Википедиа нийтлэлийнхээ тоогоор Японы Википедийг гүйцэж, Википедиагийн бүх хэсгүүдийн дунд 7-р байрт орж, латин бус үсгээр бичигддэг хамгийн том хэсэг болжээ.

2013 оны 2-р сарын 19-нд— оролцогчдын тоо 1 сая хүржээ.

2024 оны 9-р сарын 18 — Нийтлэлийн тоо 2 сая давсан. Владимир Набоковын "Хөгжим" богино өгүүллэгийн тухай ойн нийтлэлийг Омск хотын оролцогч Николай Эйхвальд бичсэн байна.

2025 оны 5-р сарын 15 — Оросын Төрийн Думын депутатууд түүхийг “дайсагнасан тайлбар”-ын улмаас Орост Википедийг хаахыг уриалсан.