Орхигдсон хүн

Орхигдсон хүн
Театрын зурагт хуудас
Найруулагч:Роберт Земекис
Продюсер:Жек Рапке
Роберт Земекис
Стив Старки
Том Хэнкс
Зохиол:Уильям Бройлис
Дүрүүдэд:Том Хэнкс
Хелен Хант
Ник Шерси
Крис Нот
Хөгжмийн
зохиолч:
Алан Сильвестри
Зураглаач:Дон Бержесс
Эвлүүлэгч:Артур Шмидт
Студи:ImageMovers
Playtone
КомпаниАНУ
20th Century Fox
Олон улс
DreamWorks
Нээлт:2000 оны 12 сарын 7
Хугацаа:143 минут
Улс:Америкийн Нэгдсэн Улс
Хэл:Англи
Төсөв:$90 сая
Орлого:$429,632,142

Орхигдсон хүн (Англи: Cast Away) нь 2000 онд Роберт Земекисийн найруулсан адал явдалт кино бөгөөд гол дүрд нь жүжигчин Том Хэнкс тогложээ. Хэнкс онгоцны ослоор ганцаараа амьд үлдэж эзэнгүй арал дээр хөсөр хаягдсан FedEx илгээмжийн компанийн ажилтны дүрийг бүтээсэн байна. Илгээмж ачиж явсан онгоцны үлдэгдлийг арал дээр хэрхэн ашиглаж амь зууж байгааг уг кинонд дүрслэн харуулах ажээ. Хэнкс энэ дүрээрээ Оскарын шагналын Шилдэг эрэгтэй гол дүрд нэр дэвшиж байв.

Зохиолын өрнөл[засварлах | кодоор засварлах]

1995 онд Чак Ноланд (Том Хэнкс) бол үйлчилгээний FedEx корпорацийн системийн шинжээчээр ажилладаг, түүнийхээ төлөө сэтгэл зовнидог нэгэн. Тэр Келли Фриерс (Хелен Хант) гэгч бүсгүйтэй удаан хугацааны турш Мемпис хотод хамтран амьдардаг ба тэдний гэрлэлтийн асуудал Чакийн ажлын боломжоос шалтгаалан хойш тавигдсаар байдаг байжээ. Чак Малайзад шинэ жилийн баяраас урьтаж ажлаа амжуулахаар хичээж байв. Чакийн сууж явсан таван зорчигчтой онгоц Номхон Далай дээгүүр нисч байхдаа хүчтэй шуурганд өртөж осолддог. Усанд хийлдэг завины тусламжтайгаар ганцаараа амь гардаг. Түүний завийг салхи бүх л шөнийн турш аясаараа дагуулсаар эзэнгүй аралд хүргэх бөгөөд энэ үед ухаан нь балартсан байдаг.

Дараа нь Чак ухаан орох ба орчин тойрноо ажин өөрийгөө цор ганцаараа арал дээр байгаагаа мэдэх болно. FedEx-ийн цаасан хайрцаг бүхий илгээмжүүд далайн түрлэгээр шидэгдсэнийг тэр хамж аван цуглуулах агаад онгоцны нисгэгчийн цогцсыг ч олж нутаглуулдаг. Чак анхандаа тусламжийн дохио өгөх гэж бүхий л аргыг хэрэглэх авч тусыг эс олдог. Хоол хүнс, ус, орогнох байртай болох бөгөөд энэ үед нэг илгээмжээс бусдыг нь задлан үздэг.

Гал гаргах гэж байгаад гараа бэртээж, «Вилсон» үйлдвэрийн волейболын бөмбөгөөс авахуулаад ойр орчмын зүйлсийг шидлэдэг. Цустай гараараа бөмбөгөн дээрх толбыг тодруулан нүүр зурж «Вилсон» гэж нэрлэн ярилцдаг болж эхэлнэ.

Дөрвөн жил өнгөрөх агаад Чакийн нүүр, биеийн үс маш их ургасан, хувцас нь тун муудсан байх болно. Тэр загас барьж галд болгон идэх аргад гаршсан байх бөгөөд өнөөх «Вилсон»-тойгоо харилцан ярилцсаар л байдаг.

Волейболын «Вилсон» бөмбөг

Дараа нь зөөврийн жорлонгийн нимгэн уян төмөр эрэг рүү шидэгдсэнийг олж аван сал хийхдээ ашигладаг. Цаг агаарын тохиромжтой байдлыг харзнаж байгаад бэлтгэсэн салаараа арлаас хөдөлнө. Гэвч арлаас нилээд алслагдсаны дараа далайн хүчтэй шуурганд завины чиглүүлэгч цагаан төмрөө хийсгэн алдаж, золоор сал нь талаар нэг тарсангүй. Өглөө нь «Вилсон»-ыгоо гээдэг. Чакийг ачаа тээвэрлэлтийн усан онгоцны багийнхан аварч сая нэг соёл иргэншилдээ буцан очно.

Чакийн эргэн тойрны хүмүүс нь аль эрт түүнийг оршуулсан байх агаад хайртай бүсгүй Келли нь гэр бүл зохион охинтой болсон байдаг. Келлитэйгээ уулзсаныхаа дараа арал дээр задлаагүй үлдээсэн FedEx-ийн ганц илгээмжээ эзэнд нь хүргэхээр замд гардаг. Илгээмжийн эзэн гэртээ байхгүй байсан тул үүдэнд нь зурвасын хамт үлдээдэг. Зурвастаа "Миний амьдралыг аварсан юм шүү" хэмээн бичсэн байдаг. Буцах замдаа нэгэн бүсгүйтэй таарах бөгөөд зам асуун танилцсанаар үйл явдал оньсого хэвээр үлддэг.

Дүрүүд[засварлах | кодоор засварлах]

  • Том Хэнкс - Чак Ноланд
  • Хелен Хант - Келли Фриерс
  • Ник Шерси - Стан
  • Женифер Льюис - Бекка Твиг
  • Крис Нот - Жерри Ловетт
  • Лари Уайт - Беттина Петерсон
  • Винце Мартин - Алберт "Ал" Миллер
  • Жоффруа Блейк - Маянард Грэм

Тус киноны нэр дэвшсэн шагналууд[засварлах | кодоор засварлах]

  • Оскарын шагнал: Шилдэг эрэгтэй гол дүр (Том Хэнкс), Шилдэг дуугаралт
  • Английн Кино Академийн дээд шагнал (BAFTA): Шилдэг эрэгтэй гол дүр бүтээлт (Том Хэнкс)
  • Алтан бөмбөрцөг: Шилдэг эрэгтэй гол дүр бүтээлт - Ялсан (Том Хэнкс)
  • Screen Actors Guild: Шилдэг дүр бүтээлт (Том Хэнкс)
  • 2001 MTV Movie Awards: Шилдэг дэлгэцийн баг (Том Хэнкс ба Вилсон)

Эшлэл[засварлах | кодоор засварлах]


Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Cast Away – Викимедиа зураг, бичлэг, дууны сан