Jump to content

Отгоны Пүрэв

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Отгоны Пүрэв

Отгоны Пүрэв (1931 оны 2-р сарын 18-нд Хөвсгөл аймгын Рэнчинлхүмбэ сумын нутагт төрсөн)- Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, судлаач эрдэмтэн агсан.

Тэрээр Дамдины Сүхбаатар судлалын том төлөөлөгч. Монголын уламжлалт шүтлэг бөө мөргөл судлалаар мөн хувь нэмрээ оруулсан байна. Тэрээр Монгол улсад түүхэн газарзүйн шинжлэх ухааныг үндэслэн хөгжүүлж, нийслэл Улаанбаатар хотын түүхийг улируулан судалсан ба түүний бичсэн ном бүтээл, зурсан газрын зургууд түүхийн атлас одоо ч сургалт болон судалгаанд хэрэглэгдсээр байна.

1991 онд "Дамдины Сүхбаатар судлалын зарим асуудалд" (түүхэн газарзүйн аргаар) сэдвээр түүхийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг, 2003 онд "ХХ зууны эхэн үеийн Монголын түүхэн газаргүй" сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг амжилттай хамгаалж, МУИС, МУБИС, Улаанбаатар Их сургуульд багшлан профессор цол хүртсэн юм.

О.Пүрэв нь нэгэн сэдэвт зохиол 10, баримт бичгийн эмхэтгэл 12, эрдэм шинжилгээний болон хялбаршуулсан өгүүлэл 140, газрын зураг, макет 140, эрдэм судлалын илтгэл 23-ыг хэлэлцүүлж хэвлэн нийтлүүлжээ.

О.Пүрэв 1960-аад оноос эхлэн Монголчуудад бөө мөргөл, онгод шүтлэг, зан үйлийн тухай анхдагч судалгаа хийсэн. 1998 оны "Монгол бөөгийн шашин" ном нь хожим олон дахин хэвлэгдэж, өнөөгийн бөө, удгануудад үндсэн гарын авлага болоод байна. “Монгол бөөгийн шашин” нь 2014 онд наймдах хэвлэлт гарчээ.

Хар Дархад О.Пүрэвийн хөдөлмөрийг үнэлж:

  • Ардын Хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медаль,
  • "Улаанбаатар хотын хүндэт иргэн" цол, тэмдэг,
  • "Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан" цол,
  • "Хөдөлмөрийн хүндэт медаль",
  • "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон",
  • "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор тус тус шагнагджээ.

Бөө мөргөлийн тухай сонирхолтой баримтуудаас

Онгод=Сүнс БӨӨ судлаач О.Пүрэв гуай ингэж өгүүлж байжээ.

Монголын бөөгийн шашин