Очиртовуугийн Соёлт
Очиртовуугийн Соёлт | |
---|---|
Монголын Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1939 он Монгол | Улаанбаатар хот |
Нас барсан | 2023 он 90px |
Resting place | 90px |
Эхнэр, Нөхөр | Дэчмаа |
Эцэг, эх |
|
Алма матер | Дорнод Сибирийн Соёл урлагийн дээд сургууль |
Мэргэжил | Найруулагч |
Очиртовуугийн Соёлт (1939-2023) нь Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолтой,найруулагч юм.
Намтар]
[засварлах | кодоор засварлах]Товуу овгийн Очиртовуугийн Соёлт Улаанбаатар хотод 1939 онд төрсөн. Бага, дунд сургуульд суралцаж 1959 онд 10 дугаар анги төгссөн. Ардын цэргийн 120-р ангид алба хааж байгаад өвчний учраас цэргийн албанаас чөлөөлөгдсөн. 1962 онд Монгол Кино үйлдвэрт гүйцэтгэх ажилчнаар орж ачаа, бараа зөөж ачиж буулгаж хар бор ажил хийж байгаад туслах найруулагч болсон.
“Энэ хүүхнүүд үү”, “Аман хуур”, “Төгсгөл”, “Нөмрөг хадны цуурай”, “Тус биш ус”, “Эртний нутаг”-ийн кинонуудад ажиллаж байгаад 1966 онд Д.Нацагдоржийн “Хөдөөгийн баясгалан” зохиолоор “Шувуун саарал” баримтат уран сайхны кино хийжээ. 1969 онд Дорнод Сибирийн Соёл урлагийн дээд сургуульд суралцаж, 1974 онд найруулагч мэргэжлээр төгссөн. 1974-1985 онд Архангай аймгийн Соёлын ордонд уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар, 1985-1992 онд Мэдээлэл радио, телевизийн Улсын хорооны харьяа Монгол телевизийн Мэдээллийн редакц, Жүжиг уран зохиолын редакцад найруулагч, 1992-2004 онд Улаанбаатар телевизэд найруулагч, кино албаны дарга, 2004-2016 онд ТВ-9 телевизэд ерөнхий найруулагчаар тус тус ажилласан.
Тэрбээр уран бүтээлээс гадна кино дэлгэцийн “Харцага”, “Замбуулин” дээд сургуулиудад найруулагчийн уран чадвар онолын хичээл зааж байсан. “Харцага” дээд сургуулийн Хүндэт доктор, Багшийн алдар медальтай, олон шавьтай сурган хүмүүжүүлэгч хүн.
О.Соёлт кино, театр, телевиз гээд урлагийн гурван төрөлд 54 жил ажиллаж, 2016 онд өндөр настны тэтгэвэртээ суусан.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Соёлын яамны томилолтоор Архангай аймгийн Соёлын ордонд уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар ажиллах хугацаандаа Д.Намдагийн “Ээдрээ” жүжиг, Д.Мягмарын “Нандин эрдэнэ” жүжиг, Ч.Лодойдамбын “Таван хуруу”. Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжиг, Ч.Гомбын “Мөнхийн гавьяа”, Ч.Нацагдоржийн “Чин зоригт миний бяцхан найз”, О.Цэндийн “Дарханы ухаан”, А.Самбалхүндэвийн “Хангайн өглөө”, А.Новировын “Бид ялна”, Ц.Шагжаевийн “Чөтгөр шүглэсэн авдар” зэрэг 1 жилд 3 жүжиг, 4 концерт найруулах Соёлын яамны төлөвлөгөөт ажлыг тасралтгүй биелүүлж иржээ. Мөн сумдын Соёл урлагийн 10 хоногийн (тайлан тоглолт) жүжиг, концертыг найруулан тавьж байжээ. Тэрбээр Архангай аймгийн Соёлын ордонд 11 жил ажиллахдаа 30 шахам жүжиг, 40 гаруй концерт найруулан тавьжээ.
Монгол телевизэд найруулагчаар ажиллаж байхдаа Ц.Нацагдоржийн “Аянгын гялбаа” түүхэн 2 ангит жүжиг, В.Шукшин, Л.Лувсандорж, До.Цэнджав зэрэг зохиолчдын зохиолоор теле зохиомж хийж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Данзан, П.Гэндэн, А.Амар нарын зэрэг 5 хүний тухай хөрөг нийтлэл, баримтат нэвтрүүлэг, "Дэлгэрийнхэн", "Зава Дамдин", "Соёмбо үсэг" гээд уран сайхны тавилттай, шашин, ёс заншлын тухай олон нэвтрүүлэг хийжээ.
“Эрэл” продакшинд ерөнхий найруулагчаар ажиллаж байхдаа хот, барилга байгуулалт, үйлдвэр бүтээн босголтын тухай 8 баримтат кино хийсэн байна.
Улаанбаатар телевизэд найруулагч, кино албаны даргаар ажиллаж байхдаа “Уулсын сайхан Улаанбаатар минь”, “Борчуудын хороололд борооноос өөр шүршүүргүй”, “Өвгөнтийн хөндийнхөн”, “Шөнийн ээлжийнхэн”, “Гуйлгачингийн уут цоорхой”, “Ээ бүү үзэгд”, “Мод давирхайгаар уйлдаг” зэрэг 20 гаруй хөндүүр асуудал дэвшүүлсэн нийтлэл нэвтрүүлгийн зохиолыг өөрөө бичиж найруулсан.
Улаанбаатар хотын 360 жилийн ойд зориулан “Гал хөгжөөх цадиг” уран сайхны баримтат кино, “Шинэ цагийн товчоон” туульсын олон ангит кино (Засгийн газрын захиалгаар) хийсэн. Улаанбаатар телевизэд Монголын анхны олон ангит “Эзэнгүй айл”, Р.Чойномын тухай Д.Намсрайн зохиолоор “Чойном хаана байна?” уран сайхны кино хийсэн.
2004 онд шинээр байгуулагдсан ТВ-9 телевизэд уран сайхны удирдагч, Ерөнхий найруулагчаар урилгаар ажиллаж урын сан, уран бүтээлийн бодлого, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх гол зорилготой ажиллаж, шинэхэн ТВ-9 телевизийг үүсгэн байгуулж босголцсон уран бүтээлч билээ. Уран бүтээлчдийг мэргэжилдээ өсч өндийхөд голлон ажиллахын зэрэгцээ өөрөө олон арван шинэ хийц тавилттай өвөрмөц нийтлэл нэвтрүүлэг, баримтат кино хийж “Сумын эмч” уран сайхны 7 ангит кино хийсэн.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- VI таван жилийн гавшгайч
- Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан
- Соёлын тэргүүний ажилтан
- Урлагийн ажилтаны оны шагналт
- Ган үзэгтэн
- Р.Чойномын нэрэмжит шагналтан
- “Гоо марал” шилдэг найруулагч
- “Алтан Шонхор” телевизийн шилдэг найруулагч
- “Алтан цамхаг” Анхдагч телевизийн найруулагч
- Алтан гадас одон
- Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн