Очирын Одгэрэл
Харагдац
| Хувийн мэдээлэл | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Төрсөн огноо | 4 сарын 12, 1972 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Нас барсан огноо | 12 сарын 21, 2025 (53 насалсан) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Алдар цол | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Бөхийн цол | Улсын заан | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Улсын заан | 2001 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Улсын начин | 1996 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Улсын наадмын барилдааны амжилт | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Шөвгөрсөн | 2 (1996, 2001) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Медалийн хураангуй
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Очирын Одгэрэл (1972 - 2025) нь Увс аймгийн Хяргас сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан юм. Монгол Улсын заан О.Одгэрэл нь бөхийн самбо барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга, залуучуудын дэлхийн аварга, цагдаагийн дэлхийн аварга, дэлхийн цомын аварга бөгөөд Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин, багш, дасгалжуулагчаар ажиллаж ирсэн юм.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Үндэсний бөх
[засварлах | кодоор засварлах]- 1996 онд 6 давж улсын начин цол хүртсэн
- 2001 онд 7 давж улсын заан болов
Самбо бөх
[засварлах | кодоор засварлах]- 1989 оны Өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл, 1990 оны Өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл, 1989 оны Залуучуудын дэлхийн аваргын мөнгө,
- 1990 оны Залуучуудын дэлхийн аваргын мөнгө,
- 1993 оны Залуучуудын дэлхийн аваргын алт,
- 1989 оны Насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл,
- 1993 оны Насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл,
- 1995 оны Насанд хүрэгчдийн дэлхийн аваргын Алт,
- 1995 оны Цагдаагийн дэлхийн аваргын Алтан медаль, 1997 оны Дэлхийн цомын Аварга, Самбо бөхийн Ази тивийн хошой аварга, Олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, МБАТС-ийн 1992 он, 2004 оны аварга, 1995, 1996, 2001 оны Улсын аваргын Алт, 1989, 1991, 1998, 1999, 2002, 2003, 2005 онуудад мөнгөн медаль, 1990, 1993 онд хүрэл медаль тус тус хүртсэн байна. Залуучуудын улсын аварга, өсвөр үеийн улсын хошой аварга, МПСпартакиадын аварга юм.
Жүдо
[засварлах | кодоор засварлах]- 1999 оны Ази тивийн аваргын мөнгөн медаль,
- 2001 оны Ази тивийн аваргын хүрэл медальт,
- 1998 оны Азийн тоглолтын хүрэл,
- Мастерсын дэлхийн аваргын мөнгөн медаль,
- Улсын АШТ-д 1999, 2001, 2003 онуудад алтан медаль,
- 1996 онд мөнгөн медаль, 1997, 2000, 2002, 2004, 2005 онуудад тус бүр хүрэл медаль хүртсэн юм.