Павел Третьяков

Павел Михайлович Третьяков (1832 оны арванхоёрдугаар сарын 27 – 1898 оны арванхоёрдугаар сарын 16) нь Оросын нэрт бизнесмен, урлагийг санхүүжүүлэгч, цуглуулагч байв. Түүний нэрээр нэрлэгдсэн уран зургийн галерей нь Москва хотын Третьяковын өргөн чөлөөнд байдаг бөгөөд уран бүтээлийн арвин цуглуулга үзмэрүүдтэй билээ.
Түүний дүү Сергей Михайлович Третьяков (1824–1892) нь мөн ахынхаа үйл хэрэгт хамтран зүтгэгч нь байжээ.
Тэрээр гэрийн боловсрол эзэмшсэн бөгөөд эцгийнхээ хамт ажиллаж, худалдааны чиглэлээр карьераа эхлүүлсэн. Гэр бүлийн бизнесээ хөгжүүлж, дүү Сергей Третьяковтай хамт хөвөн ээрэх үйлдвэрүүдийг байгуулж, хэдэн мянган хүнийг ажиллуулжээ. 1866 онд тэрээр ах, хамтрагч Владимир Коншинтэй хамт "Шинэ Кострома маалинган даавууны үйлдвэрийн түншлэл" -ийг зохион байгуулжээ. Павел Третьяковыг нас барах үед түүний хөрөнгө 3,8 сая рубль байжээ.
1850-иад онд тэрээр Оросын уран зураг цуглуулж эхэлсэн бөгөөд эхнээсээ хотод хандивлахаар төлөвлөж байжээ.
Зөвлөлтийн одон оронч Людмила Журавлёва 1977 онд Бага гаригийн бүсэд илрүүлсэн нэгэн одыг 3925 Третьяков хэмээн нэрлэн ах дүү Третьяковыг мөнхөлж байв.[1]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Schmadel, Lutz D. (2003). Dictionary of Minor Planet Names (5th ed.). New York: Springer Verlag. p. 334. ISBN 3-540-00238-3.
{{cite book}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(help)