Парфенон
Парфенон (Эртний Грек: Παρθενών; Загвар:Lang-ell) бол Эртний Грекийн үед байгуулсан, Афин хотын шүтээн болсон Афина охин тэнгэрт зориулан байгуулсан сүм. Өнөөдөр уг сүмийн үлдэгдэл Афин хотын дэргэд бий. Афины эзэнт гүрэн хүч чадлынхаа туйлд хүрээд байсан үед буюу НТӨ 447 онд Парфеноны бүтээн байгуулалт эхэлж, НТӨ 438 онд дууссан бөгөөд НТӨ 432 он хүртэл барилгын засал чимэглэлийн ажил үргэлжилсэн аж.
НТӨ 480 онд Персийн довтолгооны улмаас сүйдсэн Хуучин Парфенон буюу хуучин Афины сүмийн оронд Парфеноныг барьсан юм. Грекийн ихэнх сүмийн адилаар, Парфенон нь хотын эрдэнэсийн сангийн үүргийг гүйцэтгэж байв.[1][2] Улмаар нийтийн тооллын 6-р зууны сүүлийн арванд Парфенон нь Гэгээн Марид зориулсан, Христ Итгэлийн сүм болон хувирчээ.
1460-аад оны эхээр, Османы эзэнт гүрний мэдэлд орсны дараа мечетийн үүрэг гүйцэтгэх болов. 1687 оны 9 сарын 26-нд, барилга дотор байсан, Османы дарины хаягдалд венецчүүдийн довтолгооны улмаас гал авалцаж, дэлбэрсэн нь Парфенон болон хөшөө дурсгалыг ихээхэн гэмтээжээ. 1800-1803 онд,[3] Элгиний 7-р гүн Томас Брюс бүтэн үлдсэн зарим хөшөө дурсгалыг гарган авсан нь Элгиний гантиг буюу Парфеноны гантиг гэгдэж, 1816 онд Лондон дахь Британийн музейд зарагдсан нь өдгөө тэнд үзмэр болжээ. 1983 оноос Грекийн засгийн газар уг дурсгалуудыг Гректээ буцаан авахаар хөөцөлдөж байна.[4]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Robertson, Miriam (1981). A Shorter History of Greek Art. Cambridge, England: Cambridge University Press. p. 90. ISBN 978-0-521-28084-6. Татаж авсан: 10 September 2017.
- ↑ Davison, Claire Cullen; Lundgreen, Birte (2009). Pheidias:The Sculptures and Ancient Sources. Vol. 105. London, England: Institute of Classical Studies, University of London. p. 209. ISBN 9781905670215. Татаж авсан: 10 September 2017.
- ↑ "Lord Elgin and the Parthenon Sculptures". British Museum. Эх хувилбараас архивласан: 3 February 2013.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help) - ↑ "Greece urges Britain to return sculptures". UPI.com. 22 June 2009. Татаж авсан: 29 June 2009.