Пизагийн хазгай цамхаг

Пизагийн цамхаг (Итали: Torre pendente di Pisa) - Италийн Пиза хотын Хонхон цамхаг, хотын Санта-Мария-Ассунта сүмийн (Duomo Santa Maria Assunta) цогцолборын бүрэлдэхүүн хэсэг (Пизагийн сүм). Уг цамхаг хазгай хэлбэртэй байдгараа дэлхийд алдаршсан.

Пизагийн цамхаг

Цамхаг нь 296 шаттай бөгөөд 55,86 м өндөртэй. Суурин хэсгийн диаметр нь 15,54 м. Цамхгийн хананы зузаан нь сууриасаа орой руугаа багасаад явдаг. (суурь хэсэгтээ - 4,9 м, оройдоо - 2,48 м).

Цамхгийн барилгын төслийг Бонанно Пизано хийсэн байна. Барилгын ажлыг 1173 оны 8 дугаар сарын 9-нд эхлүүлэн 3 үе шаттай явуулж, нийт 199 жил үргэлжлүүлээд 1372 онд дуусгасан ажээ. Цамхгийг цагаан гантигаар барьсан.

Өмнө нь цамхгийн "хазайлт" нь төслийн нэг хэсэг гэж үздэг байсан бол одоо уг таамаглалыг судлаачид үгүйсгэж байна. Цамхгийн зураг төсөл анхнаасаа буруу байсан бөгөөд гурван метрийн жижиг суурь, суурь дахь сул хөрс холилдсон нь гуравдугаар давхрыг барьсны дараа цамхгийн хазайлт үүссэн байна. Улмаар суурийг бэхжүүлж, 1198 онд дуусаагүй барилгыг түр хугацаагаар нээжээ.