Пловдив
Пловдив | |||||
| |||||
Үндсэн мэдээлэл | |||||
---|---|---|---|---|---|
Улс: | Болгар | ||||
Аймаг: | Пловдив аймаг | ||||
Хүн ам: | 505,663 (31.12.2018[1]) | ||||
Газар нутаг: | 102 км² | ||||
Хүн амын нягтрал | 4,957.5 оршин суугч км2 тутамд | ||||
Газар зүйн солбицол: | 42° 9′ У, 24° 45′ Д | ||||
Далайн т.д.ө: | 160 м | ||||
Шуудангийн дугаар: | 4000 | ||||
Утасны код: | (+359) 032 | ||||
ТХ-ийн улсын дугаар: | |||||
Төрийн захиргаа | |||||
Засаг дарга: | Иван Тотев | ||||
Эрх баригч нам: | ГЕРБ | ||||
Цахим хаяг: | www.plovdiv.bg |
Пловдив (болг. Пловдив) нь Болгартаа нийслэл Софийн дараа орох 2 дахь том хот бөгөөд 380,638[2] оршин суугчтай. 6,000 гаруй жилийн түүхтэй тус хот нь хүн төрөлхтний хамгийн урт түүхтэй хотуудын нэг болно[3]. Эрт цагт Филиппоуполис гэгддэг байсан тус хот нь өдгөө Болгарын өмнөд хэсэг дэх Пловдив мужийн засаг захиргааны төв бөгөөд 3 хэсгээс бүрдэнэ (Пловдив, Марица, Родопи). Болгар улсын эдийн засаг, зам тээвэр, соёл боловсролын чухал төв юм[4].
Пловдив хотын байгаа газарт Эртний Ромын хот байгуулагдахаас өмнө Фракийн суурин байжээ. Дундад зууны үед стратегийн чухал байрлалтай байсан тул Византийн Эзэнт Гүрэн, Болгарын Хаант Улсын хооронд шилжиж ирэв. 14-р зуунд Османы захиргаанд оржээ. 1878 онд Пловдив нь Османы эзэнт гүрний автономит бүс болох Зүүн Румелийн нийслэл болж, улмаар 1885 онд Болгар улс нэгдэхэд Болгарын Вант Улсын бүрэлдэхүүнд багтсан байна.
Пловдив хот нь Пловдивын тэгш өндөрлөгийн өмнөд хэсэгт, Марица голын хоёр эрэгт оршино. Зарим нь 250 метрээс ч дээш өндөртэй, сиенитэн чулуулаг бүхий долоон толгой дээр байгуулагдсан тул Болгарчууд "Долоон толгойн хот" гэж нэрлэх нь бий.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Пловдив дахь Ромын театр
-
Ариун Маригийн сүм
-
Ромын Амфитеатр ба Хөгжим, урлаг, бүжгийн академи
-
Капана дүүрэг
-
Пловдив хотын байдал
-
Дундад зууны Болгарын хан Крумын хөшөө
-
Гэгээн Кирил ба Мефодийн сүм
-
Гэгээн Кирил ба Мефодийн сүм
-
Протестант сүм
-
Протестант сүм
-
Хойд хэсгээс харсан байдал
-
Дэлгэмэл зураг
-
Балкан уулын наана орших Пловдив хот
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Пловдивын зураг (хуучин хот)
- Эртний Пловдив
- Пловдивын вэб хуудас, виртуал аялал
- Албан ёсны вэбсайт
- Эртний Пловдив
- Пловдивын газрын зураг
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Population by towns and sex. In: nsi.bg. Republic of Bulgaria – National Statistical Institute (NSI), 12. April 2019, abgerufen am 5. Mai 2019 (englisch).
- ↑ Иргэний Бүртгэл, Захиргааны Үйлчилгээний сайт: Хүн ам, оршин суугчдын хүснэгт. 2009 оны 11 сарын 15-ны байдлаар (Болгар хэлээр). 2009 оны 12 сарын 31-нд авсан
- ↑ Rodwell, Dennis (2007). Conservation and Sustainability in Historic cities. Blackwell Publishing. p. 19. ISBN 1405126566.
- ↑ avtori Evgeni Dinchev ...; et al. (2002). Пътеводител България (болгар хэлээр). София: ТАНГРА ТанНакРа ИК. p. 138. ISBN 954-9942-32-5.
{{cite book}}
: Explicit use of et al. in:|author=
(help)