И-16
| И-16 | |
|---|---|
| Ерөнхий мэдээлэл | |
| Төрөл | Сөнөөгч |
| Хийцийн улс | ЗХУ |
| Үйлдвэрлэгч | Үйлдвэр № 21 (Горький), Үйлдвэр № 39 (Москва), Үйлдвэр № 153 (Новосибирск), Үйлдвэр № 458 (Донын Ростов/Баку) |
| Зохион бүтээгч | |
| Үндсэн хэрэглэгчид | Зөвлөлтийн Агаарын цэргийн хүчин |
| Үйлдвэрлэсэн тоо | 10,292 (6,848 сөнөөгч болон 3,444 сургалтын)[1] |
| Түүх | |
| Үйлдвэрлэсэн | 1933 оны 11 сар – 1942 |
| Ашиглалтад авсан | 1935 оны 3 сар |
| Анхны нислэг | 1933 оны 12 сарын 30 (TsKB-12) |
| Ашиглалтаас гарсан | 1945 (Зөвлөлтийн Агаарын цэргийн хүчин), 1953 (Испанийн Нисэх Хүчин) |
| Хөгжүүлсэн загвар | И-180 |
И-16 нь Зөвлөлтийн нисэх онгоцны зохион бүтээгч Николай Николаевич Поликарповын 1933 онд бүтээсэн дан далавчит сөнөөгч онгоц юм.
Дэлхийн нэг, хоёрдугаар дайны хооронд 6 мянган шихрэгийг буюу ЗХУ-д хамгийн олноор үйлдвэрлэсэн онгоц юм.
Энэ онгоц модон их биетэй байсан бөгөөд 1936-1942 оны эхэн үе хүртэл Зөвлөлтийн Улаан Армийн үндсэн сөнөөгч онгоц байсан.
1939 оны Халх голын дайнд уг онгоцыг ашиглаж байсан. Халх голын дайнд 88 ширхэг И-16, 56 ширхэг И-15, 45 ширхэг СБ, 16 ширхэг И-153, 2 ширхэг Р-5, (нийт 207 онгоц, японы 164 онгоц) сөнөөсөн байна. Японы агаарын хүчин бага тооны онгоцоор давшилж байжээ.
Монголд
[засварлах | кодоор засварлах]Монгол улсын нисэх хүчинд ердөө 1 онгоц л 1942 онд хүлээн авч ашигласан байна.
1941 онд ЗХУ-аас шинээр хүлээн авсан моноплан төрлийн буюу дан далавчит сөнөөгч онгоц болох И-16 байлдааны онгоцны анхны нисэх бүрэлдхүүнийг ЗХУ-ын Оренбургийн нисэхийн сургуульд бэлтгэжээ.
И-16 сөнөөгч онгоцны анхны нисгэгчид болох А.Доржсүрэн, Ц.Бороохой, С.Сүрэндорж, А.Чулуунбаатар, Д.Хандхүү, О.Лүндэн, Б.Наваацэрэн, Ч.Дамба, С.Лүндэгдамба нар юм.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Maslov 2008, p. 76.