Пол Мартин
Пол Мартин | |||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Paul Martin | |||||||||||||||||||||||||||
Мартин 2011 онд | |||||||||||||||||||||||||||
| 21 дэх Канадын ерөнхий сайд | |||||||||||||||||||||||||||
| Албан тушаал хашсан 2003 оны 12 сарын 12 – 2006 оны 2 сарын 6 | |||||||||||||||||||||||||||
| Хаан | II Элизабет | ||||||||||||||||||||||||||
| Амбан захирагчид | |||||||||||||||||||||||||||
| Орлогч | Анн Маклеллан | ||||||||||||||||||||||||||
| Өмнөх | Жан Кретьен | ||||||||||||||||||||||||||
| Дараах | Стивен Харпер | ||||||||||||||||||||||||||
| Либерал Намын удирдагч | |||||||||||||||||||||||||||
| Албан тушаал хашсан 2003 оны 11 сарын 14 – 2006 оны 3 сарын 19 | |||||||||||||||||||||||||||
| Өмнөх | Жан Кретьен | ||||||||||||||||||||||||||
| Дараах | Билл Грэм (завсрын) | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| Ласалл-Эмар тойргоос сонгогдсон Парламентын гишүүн | |||||||||||||||||||||||||||
| Албан тушаал хашсан 1988 оны 11 сарын 21 – 2008 оны 10 сарын 14 | |||||||||||||||||||||||||||
| Өмнөх | Тойрог байгуулагдсан | ||||||||||||||||||||||||||
| Дараах | Лиз Зарак | ||||||||||||||||||||||||||
| Хувийн мэдээлэл | |||||||||||||||||||||||||||
| Төрсөн | Пол Эдгар Филипп Мартин 8 сарын 28, 1938 Виндсор, Онтарио, Канад | ||||||||||||||||||||||||||
| Улс төрийн нам | Либерал | ||||||||||||||||||||||||||
| Эхнэр, Нөхөр | Шейла Кован (г. 1965) | ||||||||||||||||||||||||||
| Хүүхэд | 3 | ||||||||||||||||||||||||||
| Эцэг, эх |
| ||||||||||||||||||||||||||
| Төгссөн сургууль | Торонтогийн их сургууль (BA, LLB) | ||||||||||||||||||||||||||
| Мэргэжил |
| ||||||||||||||||||||||||||
| Гарын үсэг | |||||||||||||||||||||||||||
Пол Эдгар Филипп Мартин, PC, CC (Англи: Paul Edgar Philippe Martin, 1938 оны 8 сарын 28-нд төрсөн) буюу Бага Пол Мартин (Англи: Paul Martin, Jr.) нь Канадын улс төрч, тус улсын 21 дэх ерөнхий сайд, Канадын Либерал Намын дарга асан хүн юм.
2003 оны 11 сарын 14-нд Мартин Жан Кретьенээс Либерал Намын удирдагчийн албан тушаалыг хүлээн авч, улмаар мөн оны 12 сарын 12-нд ерөнхий сайд болжээ. 2004 оны сонгуулийн дараа түүний удирдсан Либерал Нам хамгийн олон суудалтай намын байр сууриа хадгалж чадсан ч парламентын суудлын олонхийг авч чадалгүй, цөөнхийн засгийн газар байгуулав. Парламент дахь дэмжлэг муутай байсан түүний засгийн газарт итгэл үл үзүүлэх шийдвэрийг парламент гаргаснаар 2006 оны сонгуулиар тэргүүлэх намын байр сууриа Консерватив Намд алдаж, Стивен Харпераар удирдуулсан цөөнхийн засгийн газар бүрджээ. Уг сонгуулийн дараа Мартин 3 сарын 18-нд намын даргын суудлаа сунгаанд ялсан Стефан Дионд шилжүүлжээ.
Мартин 1988 оноос Монреалийн Лазалл-Эмар тойргийг төлөөлөн парламентад суух болсон бөгөөд 2008 онд улс төрийг орхих хүртлээ парламентын гишүүнээр ажилласан юм. Тэрээр 1993 - 2002 онд сангийн сайдаар ажиллахдаа Канадын засгийн газрын санхүүгийн бүтцэд маш олон өөрчлөлт хийж, нийгмийн үйлчилгээ зэрэгт шинэчлэл хийсэн түүний бодлого тус улсын төсвийн архаг алдагдлыг бууруулахад шууд нөлөө үзүүлсэн билээ.