Пьер Кинон
| |||||||||||||||
|
Пьер Кинон (Франц: Pierre Quinon, 1962 оны 2 сарын 20-нд төрсөн; 2011 оны 8 сарын 17-нд нас барсан) нь Францын хөнгөн атлетикч, тулгууртай харайлтын тамирчин юм. Тэрээр Лион хотод мэндэлжээ.
Кинон 1983 оны 8 сарын 28-нд 5.82 метр дээгүүр харайж, дэлхийн дээд амжилт тогтоосон бөгөөд тэр тэмцээндээ алтан медаль хүртэх нь тодорхой болсны дараа 6.00 метр дээгүүр харайх оролдлого хийж, албан ёсны тэмцээн дэх анхдагч болон түүхэнд үлджээ. Тэр уг оролдлогоороо хөндлөвчөөс хамаагүй доогуур өнгөрсөн аж. Тэр тухай дасгалжуулагч Жан-Клод Перрин нь "тэр тэнэг үйлдэл хийгээгүй" гэж Францын хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэж байв. Киноны дээд амжилтыг 4-хөн хоногийн дараа буюу 9 сарын 1-нд нутаг нэгт Тьерри Виньерон 1 сантиметрээр ахиулжээ.
1984 онд Кинон зуны олимпын наадамд түрүүлсэн, харин Виньерон гуравдугаар байр эзэлжээ. Тэр хоёрын нэгийг түрүүлэх нь гарцаагүй гэж үзэж байсан хэдий ч ихэнхдээ илүү амжилт үзүүлж байсан Виньерон бус, Кинон түрүүлсэн нь бага зэрэг гайхаш төрүүлсэн үйл явдал байв. 1985 онд Кинон хувийн дээд амжилтаа 5.90 метр болгон ахиулсан хэдий ч тэр үед дэлхийн дээд амжилт 6 метрийн босгыг даваад байлаа.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- ОУХАХ-ны цахим хуудсан дахь тамирчны танилцуулга: Пьер Кинон
Өмнөх Владимир Поляков |
Эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтын эзэн 1983 оны 8 сарын 28 – 9 сарын 1 |
Дараах Тьерри Виньерон |