Пэлжээгийн Адарсүрэн
Пэлжээгийн Адарсүрэн ᠫᠧᠯᠵᠡᠢ ᠶᠢᠨ ᠠᠳᠤᠷᠰᠦ᠋ᠷᠦᠩ | |
Төрсөн нэр | Цэвэгжавын Адарсүрэн |
---|---|
Хоч нэр | Монголын Хөхөө Намжил,
Тэмээн дээрээс наран ойрхон дуулдаг хүү Ар Монголын алдарт дуучин Адарсүрэн |
Төрсөн өдөр | 1942 оны[1] 3 сарын 1-нд[2] |
Төрсөн газар | Цагаанхайрхан сум, Завхан аймаг |
Нас барсан он | 1998 оны 10 сарын 19 56 насалсан |
Яс үндэс | Монгол |
Ажил үйл | Зохиолын, ардын дуучин |
Үр хүүхэд | Хүү Амартайван
Охин Алтансолонго Охин Удвал |
Дуулдаг хэл | Монгол хэл |
Урсгал | Ардын дуу |
Танил үе | 1970 оноос хойш |
Театр | Ардын дуу, бүжгийн чуулга |
Пэлжээгийн Адарсүрэн (* 1942 оны 3 сарын 1-нд Завхан аймгийн Цагаанхайрхан сум, † 1998 оны 10 сарын 19[3]-нд Улаанбаатар) нь Монголын ард түмний дунд Алдарт дуучин Адарсүрэн гэх нэрээр алдаршин үлдсэн, Монголын нийтийн буюу зохиолын дуучин юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Пэлжээгийн Адарсүрэн 1942 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт “Хярын зуслан” гэдэг газар зун, намрын заагт Цэвэгжавын Адарсүрэн болон төрсөн бөгөөд төрөөд удаагүй байхад нь түүний ээж Цэвэгжав нь түүнийг Пэлжээ гэж хүнд өргүүлсэн аж.[4] 1963 онд тэрбээр тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа офицерын мэргэжлийн сургалтад сурч дуусгаад Говь-Алтай аймагт Монгол-Хятадын улсын хил дээр шифрлэгч-радистаар ажиллахаар очжээ. Энэ үед БНХАУ-д соёлын хувьсгал өрнөж, хоёр орны харилцаа таагүй болж байсан үе юм. Ингээд нэг удаагийн хилийн уулзалтад БНХАУ-ын төлөөлөгчид П. Адарсүрэнг их гоё дуулдаг гэсэн, бид нарт зориулаад сайхан ая бариад өгөөч гэж хүссэн. Ингээд тэрээр хятад ардын дуу болох "Дорно зүгээс нар мандаж байна" дууг маш сайн дуулсан байдаг. Гэвч энэ үйл явдал НАХЯ-ны анхааралд өртсөнөөр Мао Зе Дуны үзэл санааг дэмжигч гэсэн улс төрийн хэлмэгдэлд өртөөд халагдаж цэргийн амьдралаар явах зам үүд нь хаагдсан.[5]
Дараа нь Ховд аймгийн Булган суманд "Цаг уурын станц"-д ажиглагч хийж байгаад 1970 оноос Улаанбаатар хотод шилжин Модны хоёрдугаар үйлдвэрийн клубийн эрхлэгчээр ажиллан, «Гэр ахуйн модны хоёрдугаар артель»-д зураачаар ажиллахын зэрэгцээ Гадаад худалдааны яаманд харьяалагдах «Хоршоолол» нийгэмлэгт самбо, чөлөөт бөхөөр хичээллэв.
Улмаар 1971 оны 11-р сарын 6-нд УАДБЧ-д дуучнаар орж Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтсан Бүх ард түмний урлагийн үзлэгээс шалгарч медальт байранд орсон байна.
Үүний дараа НТХ-ны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга Тогоохүүгийн шийдвэрээр түүхий эдийн баазад клубын эрхлэгч хийж байтал Соёлын яамны сайд Даваасамбуу, Улсын гавьяат жүжигчин Цогзолмаа гуай нар түүнийг дуудаж:
„Дуучин Гэрэлт-Од хойшоо явах болсон. Түмэндэмбэрэл бие муутай, хөдөө явж чадахгүй нь. Чи манайд ор“
гэжээ. Ингээд Ардын Дуу Бужгийн Чуулгад (АДБЧ) гоцлол дуучнаар орж дуулж эхэлсэн түүхтэй.
Тэр анх дөрвөн ятгатайгаар монгол ардын дуу Хадат ухаа, Малчнаараа торойно, Дөрвөн улирлын өнгө дууг дуулдаг байлаа. Монголын радиогийн алтан фондод Монгол ардын домогт харилцаа дуу, богино дуунууд, монголын хөгжмийн зохиолчдын зохиол бүтээл, уянгын дуунууд зэрэг 100-гаад дуу дуулсан нь бий. Үүнээс ардын дуунд тэр чигээрээ, амьдралаараа орсон учраас ардын дуугаа илүү хүндэлж явдаг байсан.
ХЦДБЧ-д 1980-аад оны дунд үед ажиллаж байсан ба чөлөөт уран бүтээлч болсон бөгөөд ядруухан,зүдрүүхэн амьдралтайгаар хорвоог туулан амьдралынхаа сүүлийн хэдэн жил баянхошууны автобусанд дуулан явж байгаад улмаар бусдад зодуулсан шархаа дийлэлгүй хэд хоног тарчилсаар1998 оны 10-р сарын 19-нд насан өөд болжээ.
Дурсамжууд
[засварлах | кодоор засварлах]Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров: "Сайхан хоолой. Одоо хилэн хоолой гэж ярина даа, бараг. Хилэн хоолой бол захиалга их өндөртэй. Тэр үед хөгжмийн зохиолчид, яруу найрагчид Адарсүрэнгээр дуу дуулуулах гэж өдөр шөнөгүй үзэлцэж байсан хэрэг. Сонсогчид бол Адарсүрэнгийн шинэ дуунуудыг өдөр шөнөгүй хүлээдэг байв".Адарсүрэн шиг ард түмэнд тэгж их хүндлэгдсэн дуучин яг тэр үедээ байгаагүй учраас тэр хүний сэтгэл их гонсгор үлдсэн. Адарсүрэн өөрийн гэсэн дэг сургуулийг бий болгосон. Тэр нарийн хоолойтой эрэгтэй дуучдыг даван гарч ирж өөрийнхөө тэр бүдүүн хоолойтой дэг сургуулийг Д.Түмэндэмбэрэл гуайтай хамт тогтоож чадсан. Нийтийн дууны үндсэн толгой дээр сахиус болон заларч байсан гэдэгтэй хэн бэ гуай ч өнөөдөр маргаж чадахгүй. Мэргэжлийн би ч гэсэн хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдаг. Сүүлдээ Адарсүрэнгээр дуу бичүүлэхэд их хүндрэлтэй болсон гэж ярьсан л даа. Архи балгадаг гэж. Тэгээд хүмүүс дуугаа дуулуулахын тулд архи аваачиж өгдөг гэж дуулдаж байсан.
Дэд хурандаа С.Зэсэндүйчир: "Таашаалтай сайхан хоолойгоороо ард түмнийхээ сонорыг мялааж явсан дуучин маань “Алтай хангайн уулс”-ынхаа дунд алдарт “Улиастайн гол”-ынхоо нэгэн салбар бяцхан Ширээгийн эрэг дээрх “Хадат ухаа”-д “Намрын өнгө” налайсан тэр нэгэн “Гэгээн жаргалын өргөө”-нд “Малчнаараа торойсон”, “Амар түвшин” монгол айлд “Алиман ертөнцийн саран” дор “Малчны нөмөр”-т хүү нь болон мэндэлж, “Ээжийнхээ хайраар” бойжиж, “Сүргийн дэргэд”-ээс “Ургацын өргөн зам”-аар “Шижиртэн найгах тариа”-г бахдан “Намартаа баясан” эргэх “Дөрвөн улирал”-аас “Энх улирал” нь гоцлон аялж “Дуучин бүсгүй”-н хамт хууч домог арвинтай “Хулсан ташуур”-ыг хамтран хөглөж, “Сэвтээ нь үгүй сэтгэл”-ээ “Мөрөөдлийн дуу”-гаараа илэрхийлж “Хувиршгүй сэтгэл”-ээрээ “Замдаа мэнд яваарай” хэмээн ерөөж яваа ая дууны “Жинчин” маань “Аргагүй амраг”-тайгаа “Миний нийслэл”-дээ амьдран, ач үрс өнөр өтгөн болж “Бүжинхэн туулай”-гаа аялуулж явсан манай урлагийн од П.Адарсүрэн маань байхгүй мөртлөө дуутайгаа бидний дунд “амьдарч” байгаа билээ."
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]П.Адарсүрэн нь нэг хүү гурван охинтой. Эхнэр Гавъяат багш А.Гантогтох.
Хүү А.Амартайван "Адарсүрэн" сан байгуулж, "Ар Монголын алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн" ном гаргасан байна.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Ямар ч төрийн том гавъяа, шагнал авч байгаагүй түүнийг нэгэн сайтад гавъяатуудын жагсаалтанд оруулсан байдаг.
2021 оны 9 дүгээр сард Завхан аймгийн Иргэдийн хурлын тогтоолоор Цагаанхайрхан сумын Соёлын төвийг алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэнгийн нэрэмжит болгох тогтоол гарсан.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]- "Алтай Хангайн уулс" (Шүлэг: Даг.Жамъян, хөгжим: Л.Батаа)
- "Амартүвшин" (Шүлэг: Д.Батсүрэн, хөгжим: Ж.Шараа)
- Атар сайхан нутаг
- "Болзоо" (Шүлэг З.Сандаг, хөгжим Г.Дарамзагд)
- "Гэгээн жаргалын өргөө" (Шүлэг Ц.Бүдханд, хөгжим З.Батсүх)
- "Дөрвөн улирлын өнгө" (Шүлэг: Ж.Раднаадаргиа, хөгжим: Г.Чойжилжав)
- Дуучин бүсгүй
- "Зөвлөлт нөхөд" (Шүлэг: Л.Дагвадорж, хөгжим: З.Батсүх)
- "Зөвлөлтийн дайчдын хөшөө" (Шүлэг Ч.Чимэд, хөгжим Л.Мөрдорж)
- "Зүрхний хайрт" (Шүлэг Ш.Сүрэнжав, хөгжим Х.Цогоо)
- "Ийм нэгэн сэтгэл" (Шүлэг Ө.Балчиндорж, хөгжим Л.Норсонжав)
- "Малчнаараа торойно" (Шүлэг: н.Цэрэнжав, хөгжим: н.Цэнд)
- "Малчны нөмөр" (Шүлэг Ц.Чимэддорж, хөгжим З.Батсүх)
- "Мөрөөдлийн дуу" (Шүлэг, хөгжим: П.Адарсүрэн)
- "Намрын баясал" / "Намраа баясан" (Шүлэг: ..., хөгжим З.Батсүх)
- "Намрын өнгө" (Шүлэг: О.Цэрэндэндэв, хөгжим: Л.Мөрдорж)
- "Нийслэлийн охин" / "Миний нийслэл" (Шүлэг: ..., хөгжим: ...)
- "Оторч адуучны дуу" / "Отрын адуучны дуу" / "Отрын адуучин" (Шүлэг Л.Дагвадорж, хөгжим Г.Чойжилжав)
- "Оторчны дуу"
- "Сүргийн дэргэд" (Шүлэг Ц.Бүдханд, хөгжим: З.Батсүх)
- "Сайхан чамдаа" (Шүлэг Б.Явуухулан, хөгжим Д.Лувсаншарав)
- "Сэвтээ нь үгүй сэтгэл" (Шүлэг: Д.Цэдэв, хөгжим: Н.Жанцанноров)
- "Таван эрдэнэ" (Шүлэг Л.Лувсандорж, хөгжим: З.Батсүх)
- "Тэмээн дээрээс наран ойрхон" (Шүлэг: Ж.Шагдар, хөгжим: Х.Сэргэлэн)
- Ургацын өргөн зам
- "Хан ертөнцийн саран"
- "Хилчний уянга" (Шүлэг: Ж.Шагдар, хөгжим: Ю.Хөнхөр)
- "Хоньчин барилгачин хоёр" (Шүлэг Ц.Бүдханд, Р. Банзрагч, хөгжим: З.Батсүх)
- "Хот айл" (Эрдэнэгомбо)
- "Хувиршгүй сэтгэл" (Шүлэг: П.Адарсүрэн, хөгжим: Б.Наранбаатар)
- "Хүслийн дээж" (Шүлэг П.Рэнжин, хөгжим Г.Бирваа)
- Шижиртэн найгах тариа
- "Эмч хүн жаргалын ээж" (Шүлэг Л.Дагвадорж, хөгжим Д.Алтантуул)
- "Энх улирал" (Шүлэг: Д.Цэдэв, хөгжим: Г.Чойжилжав)
- "Ээж минь" / "Хүний маань дээд нь ээж минь" (Шүлэг Л.Дагвадорж, хөгжим З.Батсүх)
- "Ээжийн сургаал" (Шүлэг О.Жадамбаа, хөгжим Б.Даваа)
- "Ээжийнхээ хайраар" (Шүлэг Ч.Пүрэвдорж, хөгжим: Ч.Сангидорж)
- Адуучин (Монгол ардын дуу)
- Арван тавны сар (Монгол ардын дуу)
- Арван хоёр жилийн магтаал (Монгол ардын дуу)
- Аргагүй амраг (Монгол ардын дуу)
- Бөжин туулай (Монгол ардын дуу)
- Бүүжидмаа (Монгол ардын дуу)
- Бүсгүй хүний заяа (Монгол ардын дуу)
- Ганган хул (Монгол ардын дуу)
- Гандан уулын цэцэг (Монгол ардын дуу)
- Гандий мод (Монгол ардын дуу)
- Гоож Нан-Аа (Монгол ардын дуу)
- Гунан хар (Монгол ардын дуу)
- Дээвэр дэвсэн салхи (Монгол ардын дуу)
- Дүүриймаа (Монгол ардын дуу)
- Жинчний амраг (Монгол ардын дуу)
- Замдаа мэнд яваарай (Монгол ардын дуу)
- Мандах нар (Монгол ардын дуу)
- Өдтэй бичиг (Монгол ардын дуу)
- Самрын гурван толгой (Монгол ардын дуу)
- Сийлэнбор (Монгол ардын дуу)
- Сэр сэр салхи (Монгол ардын дуу)
- Сэрэвгэр хадны зэрэглээ (Монгол ардын дуу)
- Тохой зандан мод (Монгол ардын дуу)
- Улиастайн гол (Монгол ардын дуу)
- Хадат ухаа (Монгол ардын дуу)
- Хайлуур мөрөн (Монгол ардын дуу)
- Хонхонцэцэг (Монгол ардын дуу)
- Хувиршгүй сэтгэл (Монгол ардын дуу)
- Хулсан ташуур (Монгол ардын дуу)
- Янжуур тамхи (Монгол ардын дуу)
- Янлинхуар (Монгол ардын дуу)
- Янтай ван гөөгөө (Монгол ардын дуу) гэх мэт
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Пэлжээгийн Адарсүрэнгийн фэнүүдийн фасебоок дэх хуудас
- Пэлжээгийн Адарсүрэнгийн youtube дахь дуу, бичлэг, ярилцлагууд
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ П.Адарсүрэн: Өөрийнхөө дуулахыг сонсоод өөрийн эрхгүй уйлчихдаг, sonin.mn: МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Хулганажав, нийтлэгдсэн 2016-06-16, хандсан 2017-09-03
- ↑ П.Адарсүрэнг хүндэтгэн дурсана, entertainment.mongolnews.mn: П.Тунгалаг, нийтлэгдсэн 2013-02-21, хандсан 2017-09-03
- ↑ "Ажиггүй идэр нас", Алдарт дуучин П.Адарсүрэнгийн тухай нэвтрүүлэг
- ↑ Одод оддын тухай "П.Адарсүрэнгийн тухай" youtube-бичлэг
- ↑ Алтай сумын хилийн 0214 дүгээр ангийн соёл мэдээллийн төвийг алдарт дуучин П.Адарсүрэнгийн нэрэмжит болголоо (Memento 7. Долоодугаар сар 2017 цахим архивт), govi-altai.khural.mn: нийтлэгдсэн 2016-09-14, хандсан 2017-09-03