Jump to content

Пүгү аймаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Пүгү аймаг нь эртний теле аймгийн холбооноос салбарлан гарсан аймаг юм. Тэдний нутаг нь VII зуунд Туул гол сав газар байсан тухай Сүй, Тан улсын түүхэнд тэмдэглэж үлдснээс гадна, Пүгү аймгийн язгууртны бунхан Монгол улсын Булган аймгийн Дашинчилэн, Гурванбулаг, Төв аймгийн Баяннуур сумдын нутгаас олдсон нь хятад сурвалжийн мэдээлэлийг нотолдог.

Нэрний гарал үүсэл

[засварлах | кодоор засварлах]

Пүгү хэмээх нэрийг эртний хятад хэлээрх түүхийн сурвалж шастирт Пүгү (pu gu- 仆固, 仆骨) хэмээн хоёр янзаар тэмдэглэсэн байдаг. Зүүн Түрэгийн Чилиби хаан Ашина Сымогийн булшны бичээст Баогү (bao gu - 儤骨) гэж тэмдэглэсэн байна.[1] "Овог аймаг, угсаатны нэр нь тэдний тотем, өвөг дээдэс, газрын нэр зэргээс үүссэн байдаг. Түүнчлэн аливаа угсаатны нэр нь өөрт өгсөн нэр, тухайн аймаг угсаатанд хөршүүд нь өгсөн нэр хэмээх хоёр зүйл байдаг. “Түрэгийн түүхийн товчоон” хэмээх бүтээлд Пүгү аймгийн нэр нь Пүгү Жэнь (pu gu zhen - 仆固振) хэмээх гол усны нэрээс үүсэлтэй гэжээ. Энэхүү гол нь өнөөгийн Алтайн нурууны хойгуур Енисей мөрөнд цутгадаг нэгэн жижиг голын нэр байх боломжтой бөгөөд анхандаа үүгээр нутаглаж байсан учир тус нэрийг зүүх болсон гэж үзжээ."[2]

Пүгү нь Түрэг, Уйгур улсын үед Туул голын саваар нутаглаж байсан хүчирхэг аймаг байв. Уйгур улс 840 онд Киргиз аймгийн довтолгоонд ялагдаж мөхөх үед уйгурын зарим хэсэг нь одоогийн Турфаны орчимд нүүж очин амьдарч байгаад, 866 онд Пүгү аймгийн Жүнь хэмээх ноён Уйгурын бутарсан овгуудыг нэгтгэж, Турфаны Гаочан дахь Уйгурын Идигүтийн улсыг байгуулж, Пүгү овгийнхон тус улсыг захирч эхэлсэн. Идигүтын улс нь хожим Монголын захиргаанд орж, вассаль улс болж, 1310-аад онд Юань улс, Цагаадайн улсын дотоодын дайнд нэрвэгдэн бутран сарнижээ.

Түүхэнд алдартай хүмүүс

[засварлах | кодоор засварлах]
  1. Г.Батболд. Мартагдсан Пүгү аймаг. УБ., 2017. т.60
  2. Г.Батболд. Мартагдсан Пүгү аймаг. УБ., 2017. т.60-61