Пүрэвжавын Хаянхярваа
Appearance
Пүрэвжавын Хаянхярваа | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | хөгжмийн зохиолч |
Пүрэвжавын Хаянхярваа Монгол Улсын Ардын Жүжигчин, УГЗ , хөгжмийн зохиолч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Гэрийн сургалтаар бага сургуулийн боловсролтой болоод 12 настайдаа цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд орж 10 жил хөгжимчнөөр ажиллаад
- ЗХУ-д Москвагийн хөгжмийн дээд сургуульд суралцаж 1961 онд төгсчээ.
- 1961 оноос эхлэн ААДБЧ-д найруулагч, уран сайхны удирдагч,
- УДБТ-т уран сайхны удирдагч,
- Бүх цэргийн хөгжмийн албаны дарга,
- Соёлын яаманд мэргэжилтэн зэрэг алба ажлыг хашсан байна.
Армийн чуулгын хөгжмийг мэргэжлийн түвшинд хүргэж, найрал дууны ангийг эрэгтэй найрал дуучдын болгож өөрчлөн шинэчилж, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийг мэргэжлийн уран бүтээлийн байгууллага болгоход ихээхэн хүч зүтгэл гаргасан мэргэжилтэн ажээ.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]- “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ”,
- “Хонгор нутаг” зэрэг нийтэд түгсэн олон дуу,
- “Агуйн нууц” киноны хөгжим,
- үлээвэр найрал хөгжмийн нэлээд бүтээл туурвисан хөгжмийн зохиолч,
- дэлхийн 100 гаруй улсын төрийн дууллыг үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд удирдан тоглуулсан удирдаач ажээ.
- Зохиолынх нь эмхэтгэл “Цэргийн нөхөр” хэмээх ном Улаанбаатарт 1985 онд хэвлэгдсэн байна.