Jump to content

Равдангийн Батаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Равдангийн Батаа (1941 онд төрсөн- ) - БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, Ардын Их хурлын дарга Жамбын Батмөнхийн туслах, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын ахлах зөвлөх, Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга.

1960-1965 онд ЗХУ-ын Киев хотын Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.

1965-1980 онд Дарханы Цахилгаан станцад инженер, цехийн дарга, ТЭХҮГЯ-ны эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнд ажилтан,

1980-1984 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн (СЭВ) комисст референт, ахлах референт,

1985-1989 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргын туслах, шуурхай хяналт эрхэлсэн туслах, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жамбын Батмөнхийн шуурхай хяналт эрхэлсэн туслах;

1990-1991 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргын туслах, ЗХУ-ын Ленинград хот дахь Монгол Улсын Ерөнхий консул,

1992-1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, ахлах зөвлөх;

1992-1993 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж улсад нийт 39 жил ажиллажээ.

Тэрээр БНМАУ-ын Хурандаа генерал Сандивын Равдангийн хүү юм.


Stub icon

Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.