Раднаагийн Хайдав
Харагдац
Раднаагийн Хайдав | |
---|---|
Монголын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1958 он Завхан аймаг Тосонцэнгэл сум |
Алма матер | Политехникийн дээд сургууль |
Мэргэжил | аж үйлдвэрийн инженер-эдийн засагч |
Шагнал | |
Раднаагийн Хайдав нь Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат зүтгэлтэн инженер-эдийн засагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1958 онд Завхан аймгийн Их-Уул сумын Халуун усны Улаан даваа гэдэг газар, хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуунд төржээ. Далай Чойнхор вангийн хошуу гэдэг маань одоогийн Завханы Их Уул, Тосонцэнгэл, Идэр сумууд, Хөвсгөлийн Шинэ Идэр, Галт, Жаргал сумууд, Архангайн Цахир, Тариат, Хангай сумуудыг нийлүүлсэн том хошуу байжээ.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]Оёдлын төв үйлдвэрт индүүчин, Засгийн газрын өмч хувьчлалын комисст мэргэжилтэн, Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, газрын дарга, Дулааны шугам сүлжээ компанийн санхүү эрхэлсэн дэд захирал, Ерөнхий захиралаар ажиллаж байсан.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон