Рамадан сар
Рамадан (араб. رمضان) буюу Рамазан (түрэг. Ramazan) - мусульманчуудын цагалаварын 9-р сар юм. Энэ сарын турш мусульманчууд өдрийн гэгээтэй үед буюу нар ургахаас эхлээд нар жаргах хүртэл мацаг барьдаг бөгөөд энэ сар дуусахаар Ураза-байрам (Ид аль-Фитр) баярыг тэмдэглэдэг.[1]
Рамадан гэж араб хэлээр «шатмаг халуун», «халуун», «бүгчим халуун» гэсэн утга агуулдаг боловч Рамадан өвлийн улиралд болдог. Исламын шашин сарны цаглавартай учраас битүү сартай өдөр шинэ сар эхэлдэг.
Исламын шашны дагаж мөрддөг сургаалын дагуу Рамадан сарын үеэр мусульманчуудад өдрийн цагаар хоол идэх, юм уухыг хориглодог юм. Үүнээс гадна мацаг барьж байх үед өдрийн гэгээтэй үед хурьцал үйлдэхийг мөн хориглодог байна. Мацаг барих зааврыг сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настай хүмүүс, жирэмсэн хөхүүл эхчүүд, аялагчид дагахгүй байж болдог.[2]
Энэ сарын сүүлийн 10 шөнийн нэгд нь «Хүчтэй шөнө» тохиодог ажээ. Энэ шөнө ихэнх мусульманчууд мөргөл үйлдэж өнгөрөөдөг ажээ.
Эх сурвалжууд
[засварлах | кодоор засварлах]- ↑ Н., Эрхбаяр (2024-03-12). "Исламын шашны Рамадан сар гэж юу вэ?". ikon. Татаж авсан: 2025-08-31.
- ↑ Ш., Айдос (2025-03-31). "БАЯН-ӨЛГИЙ: Дэлхийн ислам шашинтнуудын ариун сар "Рамазан" өндөрлөж, "Ораза айт" баяр эхэллээ". МОНЦАМЭ. Татаж авсан: 2025-09-01.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.