Рик Махорн

Деррик Аллен "Рик" Махорн (Англи: Derrick Allen "Rick" Mahorn, 1958 оны 9 сарын 21-нд төрсөн) нь Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Вашингтон Буллетс, Детройт Пистонс, Филадельфи Севенти Сиксерс, Нью-Жерси Нетс багуудад хүчний довтлогч, төвийн тоглогчийн байрлалд тоглож явсан АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгчин асан. Өдгөө Детройт Пистонс багийн радио шинжээч[1], Сириус Экс-Эм НБА Радиогийн хөтлөгч, шинжээчээр ажилладаг.

Махорныг Пистонсын зарлагч Жорж Блаха "Муу жаалуудын дунд хамгийн муу нь" гэж зарладаг байв. Махорн төдийлөн өндөр үсэрч чаддаггүй байсан ч хүчний тоглолт хийж тэр сул талаа нөхдөг байв. 1980-аад оны сүүлч үеийн алдарт Детройтын муу жаалуудын ахлагч тэрбээр 1989 онд багийн ахлагч Айзея Томас, мөн Жо Думарс, Деннис Родман болон бусад гишүүдийн хамт НБА-гийн аварга цол хүртсэн билээ.

Коллежийн замнал[засварлах | кодоор засварлах]

Махорн Хамптон Их Сургуульд коллежийн сагсан бөмбөгөөр өрсөлдөж ахуйдаа Үндэсний Коллежуудын Биеийн Тамирын Холбооны бүх Америкийн бэлгэдлийн шигшээ багт 3 удаа нэрлэгдэж, сургуулийнхаа 18 дээд амжилтыг эзэмшиж байв. Нийтдээ Хамптон Пайрэтс багийн төлөө нийт 2,418 оноо (дунджаар 20.3) авчээ.

Мэргэжлийн замнал[засварлах | кодоор засварлах]

1980 оны драфтын 2-р тойргийн 35-аар Вашингтон Буллетс багт сонгогдсон Махорн тэндээ 5 жил тогложээ. 1985 онд түүнийг Детройт Пистонс багт зарсан бөгөөд эхэндээ Махорн энэ наймаанд сэтгэл дундуур байсан тул бэлтгэлийн цугларалтад илүүдэл жинтэй болж очсон тухайгаа 2014 онд ЭСПН-ийн баримтат кинонд ярилцлага өгөхдөө дурсчээ. Багийн анд Билл Ламбир түүнтэй ярилцаж ойлгуулснаар Махорн Пистонсын үндсэн гишүүн болж чадсан юм.

1989 онд Пистонс багтайгаа аваргын бөгж зүүснээс 2-хон хоногийн дараа, НБА шинээр элсэж буй Орландо Мэжик, Миннесота Тимбервулвз багуудад зориулж, өргөтгөсөн драфт зохион байгуулав. Тус драфтын дүрмээр бүх баг зөвхөн 8 тоглогчоо драфтад хамруулалгүй авч үлдэх боломжтой байсан бөгөөд Пистонс баг Махорныг уг 8 тоглогчийн тоонд багтаасангүй. Уг драфтын 2 дахь сонголтоор Тимбервулвз (Тимбервулвзийн хувьд эхний сонголт) баг Махорныг сонгожээ.

Гэхдээ Тимбервулвзийн төлөө тоглохоос Махорн татгалзсан бөгөөд түүнийг Филадельфи Севенти Сиксерс багт зарж, тэнд супер од Чарльз Барклитай хамтдаа, лигийн хамгийн шилдэг самбараас бөмбөг авагч хос болжээ. Филадельфид 2 улирал тоглосныхоо дараа 1991–92 оны улиралд Италийн Серие А лигт тоглов.

Махорн 1996 онд Пистонс багтаа эргэж ирэхээс өмнө Нью-Жерси Нетс багт 4 улирал тоглосон. 1999 онд Филадельфид хэсэг тоглоод зодог тайлжээ. 2018 онд Махорныг Виржинигийн спортын алдрын танхимд бүртгэжээ.

Дасгалжуулагчийн замнал[засварлах | кодоор засварлах]

Зодог тайлсан Махорн Пистонсын радио нэвтрүүлэгт ажиллахын сацуу хуучин багийн анд Билл Ламбирын удирдлага дор Эмэгтэйчүүдийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Детройт Шок багийн туслах дасгалжуулагч болсон бөгөөд Ламбир Махорн нар Шок багийг 2 удаа лигийн аварга цолд хүргэжээ.

2008 оны 7 сарын 22-нд Спаркс-Шок багуудын тоглолтын үеэр болсон зодооны үеэр Махорн тамирчдын хооронд орж салгахаар оролдох үеэрээ зүүн гараараа Лиза Леслиг унатал нь түлхэж орхисноор 2 тоглолтод оролцох эрхээ хасуулж байв.[2]

2009 оны 1 сарын 15-нд, Шок баг улирлын тоглолт өндөрлөсний дараа Оклахома муж улсын Талса хот руу нүүх хүртэл хэсэг хугацаанд Махорныг ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Дараа нь Махорн Пистонсын радиод ажиллангаа Марк Чэмпионтой хамтран тоглолт тайлбарладаг болов.

НБА дахь үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Таних тэмдэг
  ОТ Оролцсон тоглолт   ГГ  Гараанд гарсан  ТДМ  Тоглосон дундаж минут
 ШХ%  Шидэлтийн хувь  3ОШ%  3 онооны шидэлтийн хувь  ЧШ%  Чөлөөт шидэлтийн хувь
 Сам  Самбараас бөмбөг авсан дундаж  Дам  Дамжуулалтын дундаж per game  Тас  Бөмбөг таслалтын дундаж
 Хаа  Хаалтын дундаж  ОД  Онооны дундаж  Тод  Замналын шилдэг үзүүлэлт

Улирлын тоглолт[засварлах | кодоор засварлах]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
1980-81 Вашингтон 52 0 13.4 .507 .000 .675 4.1 0.5 0.4 .8 4.8
1981-82 Вашингтон 80 80 33.3 .507 .000 .632 8.8 1.9 0.7 1.7 12.2
1982-83 Вашингтон 82 82 36.9 .490 .000 .575 9.5 1.4 1.0 1.8 11.0
1983-84 Вашингтон 82 82 32.9 .507 .000 .651 9.0 1.6 0.8 1.5 9.0
1984-85 Вашингтон 77 63 26.9 .499 .000 .653 7.9 1.6 0.8 1.4 6.3
1985-86 Детройт 80 12 18.0 .455 .000 .681 5.2 0.8 0.5 .8 4.9
1986-87 Детройт 63 6 20.3 .477 .000 .821 6.0 0.6 0.5 .8 6.1
1987-88 Детройт 67 64 29.3 .574 .500 .756 8.4 0.9 0.6 .6 10.7
1988-89 Детройт 72 61 24.9 .517 .000 .748 6.9 0.8 0.6 .9 7.3
1989-90 Филадельфи 75 66 30.3 .497 .222 .715 7.6 1.3 0.6 1.4 10.8
1990-91 Филадельфи 80 74 30.5 .467 .000 .788 7.8 1.5 1.0 .7 8.9
1992-93 Нью-Жерси 74 9 14.6 .472 .333 .800 3.8 0.4 0.3 .4 3.9
1993-94 Нью-Жерси 28 0 8.1 .489 .000 .650 1.9 0.2 0.1 .2 2.1
1994-95 Нью-Жерси 58 7 10.9 .523 .333 .796 2.8 0.4 0.2 .2 3.4
1995-96 Нью-Жерси 50 0 9.0 .352 .000 .723 2.2 0.3 0.3 .3 2.4
1996-97 Детройт 22 7 9.9 .370 .000 .727 2.4 0.3 0.2 .1 2.5
1997-98 Детройт 59 0 12.0 .457 .000 .676 3.3 0.3 0.2 .1 2.4
1998-99 Филадельфи 16 0 7.9 .278 .000 .375 1.4 0.1 0.3 .1 0.8
Нийт 1117 613 23.1 .493 .132 .704 6.2 1.0 0.6 .9 6.9

Плей-офф[засварлах | кодоор засварлах]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
1982 Вашингтон 7 7 34.6 .438 .000 .714 8.7 1.9 1.4 .7 10.6
1984 Вашингтон 4 4 38.5 .600 .000 .800 10.8 1.5 0.3 1.5 9.5
1985 Вашингтон 4 1 10.3 .500 .000 1.000 1.8 0.0 0.0 .8 3.0
1986 Детройт 4 0 15.3 .385 .000 1.000 3.0 0.0 0.3 .0 3.0
1987 Детройт 15 15 32.2 .541 .000 .800 9.5 0.3 0.4 .7 9.7
1988 Детройт 23 21 17.8 .344 .000 .684 3.9 0.6 0.2 .4 3.3
1989 Детройт 17 17 21.2 .580 .000 .654 5.1 0.4 0.5 .8 5.7
1990 Филадельфи 10 10 34.2 .430 .000 .769 7.0 1.0 0.7 .8 9.4
1991 Филадельфи 8 8 26.0 .556 .000 .786 5.3 1.8 0.3 .5 6.4
1993 Нью-Жерси 4 2 15.8 .400 .000 .000 3.3 0.8 0.0 .5 2.0
1994 Нью-Жерси 3 0 6.3 .000 .000 .000 1.3 0.0 0.0 .3 0.0
1997 Детройт 2 1 9.0 .000 .000 .000 0.5 0.0 0.0 .0 0.0
1999 Филадельфи 5 0 5.8 .333 .000 .500 1.6 0.2 0.2 .0 1.6
Нийт 106 86 22.9 .427 .000 .750 5.5 0.7 0.4 .6 5.8

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Махорн 2017 онд Детройтчууд телевизийн цувралын нэг ангид өөрийнхөө дүрд тогложээ.[3]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Pistons Announcers
  2. Arritt, Dan. "Candace Parker, Lisa Leslie suspended after WNBA fight". Los Angeles Times. July 25, 2008.
  3. Hinds, Julie. "Why Comedy Central's 'Detroiters' had a winning season". Detroit Free Press (in англи). Retrieved 2020-06-11.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Рик Махорн – Викимедиа дуу дүрсний сан