Jump to content

Ринчений Барсболд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Ринченгийн Барсболд-с чиглүүлэгдэв)

Ринчений Барсболд (1935 оны 12-р сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн) нь Монголын палеонтологич, геологич. Монгол Улсын төрийн соёрхолт, академич хүн. 2018 онд Монгол Улсын төрийн соёрхол, 2024 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтой академич.

Нэрт эрдэмтэн Бямбын Ринчений (1905-1977) хүү юм. Тэрбээр Улаанбаатар хот дахь Палеонтологи, геологийн хүрээлэнд ажилладаг.

Р.Барсболд гурван эгчтэй, айлын отгон хүү.

1959 онд ЗХУ-ын Москва хотын С.Орджоникидзегийн нэрэмжит Геологи хайгуулын дээд сургууль төгссөн.

1966-1969 онд ЗСБНХУ-ын ШУА-ийн Ленинград хотын Урьдкембрийн геологи, геохронологийн хүрээлэнд аспирантурт суралцаж “Монгол орны говийн бүс нутаг дахь дээд цэрдийн хурдасны давхарга зүй, эртний сээр нуруугүй амьтад” сэдвээр  геологи-минералогийн дэд эрдэмтэн, 1979 онд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд “Монгол орны цэрдийн галавын махан идэшт үлэг гүрвэлүүд” сэдвээр биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалжээ.  Улмаар 1991 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртэж байжээ.

2011 онд ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогдсон.

Академич Р.Барсболд нь Монгол орон, Төв Азийн махан идэшт үлэг гүрвэлүүдийн харьцуулсан морфологи, ангилал, түүхэн хөгжил, тив хоорондын холбоо харилцаа, эх газрын цэрдийн үе шат, давхаргазүй, эртний газарзүй, тафономийн чиглэлээр олон жил эрдэм шинжилгээ, судалгааны ажил тасралтгүй эрхэлж, 300 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж, 14 ном, ганц сэдэвт бүтээл хэвлүүлснээс 5 нь палеонтологийн чиглэлээр хийгдсэн судалгааны бүтээл байна.

ХХ зууны эцсээр эртний биологийн ухаанд онолын дэвшилтэт томоохон үзэл баримтлал гэж  дүгнэгдсэн “үлэг гүрвэл – шувууны харилцаа холбоо”-г Монгол орны махан идэшт үлэг гүрвэлүүдийн морфологийн цогц шинж тэмдэг,  улиран хувьслын  чиг баримжаа, зүй тогтлын үзэгдлээр өргөжүүлж, тус үзэл баримтлалын онолын ач холбогдлыг бататгахад онцгой хувь нэмэр оруулсан болно.

Р.Барсболдын нээж, нэр өгсөн үлэг гүрвэлийн төрлүүд:

Мөн Барсболдиа (Марьянска, Осмольска нар, 1981), Ринчениа (Осмольска болон бусад, 2004) нь Барсболдын нэрнээс гаралтай нэршил болно.

  • Монгол Улсын Төрийн шагнал (2018) - "Монголын геологи ба ашигт малтмал" 8 боть цуврал бүтээлийг хамтран бүтээсний төлөө.
  • АНУ-Олон улсын Society of Vertebrate Paleontology -ийн шагнал[1]

Хоёр хүүтэй-Б.Дэнзэн, Б.Лигдэн.

Цахим холбоосууд

[засварлах | кодоор засварлах]
  • Partial bibliography at DinoData
  • Dinosaurs named by Barsbold, at DinoData
  • Barsbold, Rinchen (1983): O ptich'ikh chertakh v stroyenii khishchnykh dinozavrov. ["Avian" features in the morphology of predatory dinosaurs]. Transactions of the Joint Soviet Mongolian Paleontological Expedition 24: 96-103. [Original article in Russian.] Translated by W. Robert Welsh, copy provided by Kenneth Carpenter and converted by Matthew Carrano. PDF fulltext
  1. ""Монголын геологи ба ашигт малтмал" хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ". Archived from the original on 2021-04-25. Татаж авсан: 2021-04-25.