Роберто Фирмино
Роберто Фирмино | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Уугуул нэр | Роберто Фирмино Барбоза де Оливейра | |
Мэндэлсэн | 1991 оны 10 сарын 2 Бразил, Масейо | |
Иргэншил | Бразил | |
Өндөр | 181 см | |
Жин | 76 кг | |
Байрлал | довтолгооны хагас хамгаалагч, жигүүр | |
Багийн мэдээлэл | ||
Баг | Ливерпуль | |
Дугаар | 9 | |
Тоглогчийн замнал | ||
Залуучуудын багууд | ||
—2008 | Томбенсе | |
Багийн замнал* | ||
2010 | Фигейренсе | 38 (7) |
2011—2015 | Хоффенхайм | 140 (38) |
2015—2023 | Ливерпуль | 154 (57) |
Шигшээ** | ||
2014—одоо | Бразил | 55 (17) |
* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2020 оны 7 сарын 27-нд шинэчлэв. ** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) | ||
Роберто Фирмино Барбоза де Оливейра (порт. Roberto Firmino Barbosa de Oliveira; 1991 оны аравдугаар сарын 2-нд Масейо хотод төрсөн) — Бразилын мэргэжлийн хөлбөмбөгчин, Английн «Ливерпуль» клуб мөн Бразилын шигшээ багт довтолгооны хагас хамгаалагч болон жигүүрт тоглодог.
2010 онд Бразилийн "Фигейренсе" клубээс анх хөлбөмбөгчний гараагаа эхэлж 2011 онд Германы "Хоффенхайм" клубтэй гэрээ байгуулсан. Тэнд тоглосон 4 жил хагасын хугацаанд Бундеслигийн 2013–14 оны улирлын 33 тоглолтонд 16 гоол оруулж Оны Нээлт хэмээх Шилдэг тоглогчын цол хүртэж байлаа. 2015 оны 6-р сард Английн Премьер Лигийн "Ливерпуль" клубтэй Фирмино гэрээ байгуулав. Түүний ухаалаг шийдэл хурдан гаргадаг, гоол хийх чадвар болон хөдөлмөрч чанарыг нь "Ливерпуль" клуб өндрөөр үнэлж дасгалжуулагч Юрген Клопп түүнийг "Ливерпуль"-ийн баримталдаг сөрөг довтолгооны "хөдөлгүүр" гэж дурджээ. 2018–19 оны улиралд Фирмино УЕФА-гийн Аваргуудын Лига, дараагийн улиралд УЕФА-гийн Супер цом болон ФИФА-гийн Клубын Дэлхийн аваргыг тус тус авснаас гадна "Ливерпуль" клубын сүүлийн 30 жил авж чадахгүй байсан Английн аваргыг АПЛ-ийн 2019-2020 оны улиралд авсан.
Фирмино 2014 оны 11-р сард Бразилын шигшээ багт анх удаа дуудагдсан бөгөөд түүнээс хойш 2015 оны Копа Америка цом, 2018 оны ДАШТ-д оролцож 2019 онд Копа Америка цомын аварга болов.
Замнал
[засварлах | кодоор засварлах]Фирмино 2011 оны нэгдүгээр сард "Хоффенхайм" клубтэй 4 сая еврогоор 2015 он хүртэл тоглох гэрээ байгуулж Бундеслигийн 2013/2014 оны улиралд 16 гоол болон 12 дамжуулалтаар Оны шилдэг хөлбөмбөгчний 2-р байранд шалгарж байлаа.[1]
2015 оны зургадугаар сарын 24-нд «Ливерпуль» түүнийг 29 сая фунт стерлингээр «Хоффенхайм»-аас худалдаж авах гэрээ байгуулснаар тухайн үедээ Энди Кэрролл-ийн гэрээний дараа клубын түүхэнд 2-т орох өндөр үнэтэй наймаа байв.[2]
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- Бундеслигийн Оны Нээлт-Шилдэг тоглогч: 2013/2014]][3]
Лавлах холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Top scorers 2013/2014". Archived from the original on 2020-09-24. Татаж авсан: 2014-08-22.
- ↑ Smith, Ben (23 June 2015). "Roberto Firmino: Liverpool agree £29m deal for Brazil striker". BBC Sport. Татаж авсан: 23 June 2015.
- ↑ "Breakthrough of the Season" (англи хэлээр). bundesliga.com. 23 May 2014. Татаж авсан: 23 May 2014.
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]- "Профайл - «Хоффенхайма»" (герман хэлээр). Achtzehn99.de. Archived from the original on 2014-10-04. Татаж авсан: 2011-08-11.
- "Профайл" (герман хэлээр). Weltfussball.de. Archived from the original on 2012-11-09. Татаж авсан: 2011-08-11.
- "Профайл" (герман хэлээр). Fussballdaten.de. Archived from the original on 2012-05-20. Татаж авсан: 2011-08-11.
- "Профайл" (герман хэлээр). Transfermarkt.de. Archived from the original on 2011-08-06. Татаж авсан: 2011-08-11.
Энэ Бразилын хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Ливерпүүл — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Кариус (х) • 2 Клайн • 3 Фабиньо • 4 ван Дик • 5 Виналдум • 6 Ловрен • 7 Милнер • 8 Кейта 9 Фирмино • 10 Мане • 14 Хендерсон • (а) • 15 Старриж • 17 Сако • 18 Альберто • 19 Манкильо • 20 Лаллана • 21 Лукас • 22 Миньоле (х) • 23 Жан • 24 Аллен • 29 Борини • 30 Сусо • 31 Стерлинг • 32 Брэннеган • 33 Айб • 36 Ешиль • 37 Шкртел • 38 Флэнаган • 41 Данн • 44 Смит • 45 Балотелли • 46 Росситер • 48 Синклер • 50 Маркович • 51 Жонс • 52 Уорд (х) • Дасгалжуулагч: Брендан Рожерс |