Роберт Сакс
Роберт Г. Сакс | |
---|---|
![]() Роберт Г. Сакс (баруун талд) Америкийн Нэгдсэн Улсын Цөмийн Энергийн Коммисын дарга Дикси Ли Рэйтэй цуг. | |
Төрсөн огноо |
Роберт Грийн Сакс 1916 оны 5 сарын 4 Мэрилэнд, Хагерстаун |
Нас барсан огноо |
1999 оны 4 сарын 14 (82 насалсан) Чикаго, Хайд Парк |
Иргэншил |
![]() |
Салбар | Онолын физик |
Байгууллага | |
Төгссөн сургууль | Жонс Хопкинс их сургууль |
Эрдмийн ажлын зөвлөх | Мариа Гёпперт-Майер |
Эрдэмтэн шавь нар |
Жин Амдаль Анатолий Борис Волков |
Бусад нэр хүндтэй шавь | Фредерик Эрнст |
Алдаршсан зүйл | Цөмийн физик, терминалын баллистик, цөмийн эрчим хүчний реактор |
Нөлөөлөл | Эдвард Теллер |
Роберт Грийн Сакс (англ. Robert G. Sachs, 1916 оны 5 сарын 4 – 1999 оны 4 сарын 14) нь АНУ-ын онолын физикч, Аргонн Үндэсний Лабораторийг үүсгэн байгуулж, удирдаж байсан эрдэмтэн.[1][2][3] Сак онолын цөмийн физик, терминалын баллистик, цөмийн эрчим хүчний реакторын талаарх судалгааны ажлуудаараа алдаршсан.[3][4] Жонс Хопкинс их сургуулиас 1939 онд шинжлэх ухааны докторын зэрэг хүртсэн тэрбээр Шинжлэх Ухааны Үндэсний Академийн гишүүн,[3] тус Академийн Физикийн Салбарын дарга,[3] 1-р Анги (Физик, математикийн ухаан)-ийн дарга,[3] Чикагогийн их сургуулийн Энрике Ферми хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв.[3][4] Сакс нь мөн 1953 онд хэвлэгдсэн Цөмийн онол стандарт сурах бичгийн зохиогч юм.[3]
Шагнал, өргөмжлөл[засварлах | кодоор засварлах]
- Гуггенхаймын тэтгэлэг[3]
- Пюрду их сургуулийн хүндэт доктор (1967)[3][4]
- Шинжлэх Ухааны Үндэсний Академийн гишүүн (1971)[3]
- Иллинойсын их сургуулийн хүндэт доктор (1977)[3]
- Эльмхөрст коллежийн хүндэт доктор (1987)[3]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Nagourney, Eric. "Robert Sachs, Theoretical Physicist, Dies at 82", April 17, 1999. August 27, 2013-нд авсан.
- ↑ "Robert Sachs, Professor Emeritus in Physics, dies at age 82", April 29, 1999. 2016-11-09-нд авсан.
- ↑ 3.00 3.01 3.02 3.03 3.04 3.05 3.06 3.07 3.08 3.09 3.10 3.11 Wali, Kameschwar C. (2004). Robert Green Sachs. Washington, D.C.: National Academies Press, 321–346. DOI:10.17226/10992. ISBN 978-0-309-08957-9. Retrieved on 2016-11-09.
- ↑ 4.0 4.1 4.2 Robert Green Sachs – Honorary Degree Recipient. Purdue University. the original on July 22, 2013-с архивлагдсан. August 27, 2013-д хандсан.
Дэлгэрүүлж унших[засварлах | кодоор засварлах]
- (August 1999) "Robert Green Sachs". Physics Today 52 (8): 79–81. DOI:10.1063/1.882795.
- Kabir, P. K. (May 20, 1988). "Departures from Symmetry". Science 240 (4855): 1068–1069. DOI:10.1126/science.240.4855.1068.
- Snell, Arthur (August 20, 1954). "Book Reviews". Science 120 (3112). DOI:10.1126/science.120.3112.301-a.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
- Robert G. Sachs, Математикийн угийн бичиг төсөл
- Sachs, Robert Green, 1916- at Physics History Network, American Institute of Physics