Jump to content

Роскосмос

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

«Роскосмос» (Албан ёсны нэр нь "Сансрын үйл ажиллагааны "Роскосмос" улсын корпорац" орос. Госуда́рственная корпора́ция по косми́ческой де́ятельности «Роско́смос», товч.—Госкорпора́ция «Роско́смос»)- Оросын сансрын салбарын үйл ажиллагаа эрхэлдэг улсын корпорац. Сансрын үйл ажиллагааны чиглэлээр Оросын төрийн бодлого хэрэгжүүлж, төрийн үйлчилгээ үзүүлэх, төрийн өмчийн менежментийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг гүйцэтгэдэг байгууллага юм.

"Роскосмос" нь ЗХУ-ын Ерөнхий машин байгуулах яамнаас гаралтай бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч юм. 1992 оны 2-р сард "ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Оросын сансрын агентлаг", 1992 оны 9-р сард "Оросын сансрын агентлаг", 1999 оны 5-р сард "Оросын нисэх, сансрын агентлаг", 2004 оны 3-р "Холбооны сансрын Роскосмос агентлаг", 2015 оны 12-р сард Оросын Ерөнхийлөгчийн шийдвэрээр "Роскосмос улсын корпорац" болж нэрээ өөрчилж байжээ. Түүний бүрэлдэхүүнд ЗХУ-ын үед байгуулагдсан аж ахуйн нэгж, шинжлэх ухааны байгууллагууд ордог байна.

Корпорацын үндсэн үйл ажиллагаа нь: сансрын нисэгчтэй сансрын нислэг, гаргийг судлах, нарны судалгаа, астрофизик, дэлхийн хиймэл дагуул бүтээх зэрэг юм.

Корпорацын чухал үйл ажиллагааны нэг бол дэлхий болон сансарт аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал ажээ.

Роскосмосын оффис Москвад, Сансрын нислэгийн удирдлагын төв нь Королёв хотод байрладаг. Сансрын нисэгчдийг бэлтгэх төв нь Москвагийн ойролцоох Оддын хотхонд (орос. Звёздный городок) байрладаг. Роскосмос нь Байконур, Восточный, Плесецк гэсэн сансрын нислэгийн төвүүдийг ашигладаг байна.

Корпорацын даргыг ОХУ-ын Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг; Корпорацын одоогийн тэргүүнээр 2022 оны 7-р сараас хойш Юрий Борисов ажиллаж байна.

2022 оны 12-р сарын 31-ний байдлаар пуужин, сансрын салбарын нийт ажилчдын тоо 170.5 мянга байсан. 2022 онд ажиллагсдын тоо 673 байсныг 610 болгон бууруулсан.

2023 оны 4-р сарын байдлаар Оросын тойрог замд 192 хиймэл дагуул байсан бөгөөд үүнээс 52-ыг нь 2022 онд хөөргөсөн байна.