Рубик Эрнё
Рубик Эрнё | |
---|---|
Төрсөн | 1944 оны 7 сарын 13 Унгар, Будапешт |
Төгссөн сургууль | 1962–67 Будапештийн Технологийн Их Сургууль (Архитектор) 1967–71 Унгарын Хэрэглээний Шинжлэх Ухааны Академи |
Олон танигдсан бүтээл | Рубикийн шоо |
Рубик Эрнё (Рубик Эрно; унгар. Rubik Ernő, 1944 оны 7 дугаар сарын 13-нд, Унгарын Будапешт хотод төрсөн) - Унгарын зохион бүтээгч, уран барилгын профессор. 1974 онд Рубикийн шоог зохион бүтээсэн бөгөөд бусад оюун ухаан хөгжүүлэх тоглоомоороо дэлхий даяар алдаршсан.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Будапешт хотод төрсөн. Түүний эцэг том Рубик Эрнё Эстергом хотын үйлдвэрт онгоцны инженер байсан, эх Санто Магдольна яруу найрагч. Тэрбээр 1967 онд Будапешт хотын Технологийн Их сургуулийн инженерийн тэнхимийг дүүргээд дотоод засал чимэглэлээр аспирантурт сурсан байна. 1971—1975 онуудад уран барилгачнаар ажиллаж байгаад Академид эргэж ирээд Будапештын гоёл чимэглэлийн дээд сургуулийн доцент цол хүртсэн байна.
1980-аад оны эхээр оюун ухаан хөгжүүлэх тоглоомын «…Тоглоом» (унгар. ...És játék) сэтгүүлд редактор болжээ. 1983 онд өөрийн "Рубик студи" (унгар. Rubik Stúdió)-ийг байгуулжээ.
1983 оны 10 дугаар сард Унгарын иргэдийн шинэ зохион бүтээлийг хэрэгжүүлэх зорилготой сан байгуулахад улсад 7 сая форинт шилжүүлэн өгчээ. Уг санг Төрийн банкны дэргэд байгуулжээ.
1987 онд профессор цол хүртэж, 1990 онд Гинстлер Яноштой хамтран Унгарын Техникийн Академи (венг. Magyar Mérnöki Akadémia) байгуулж 1996 он хүртэл түүний Ерөнхийлөгчөөр ажилласан байна.
Өнөөгийн байдлаар Рубикийн студи удирдаж, төрөл бүрийн сэтгүүлд уран барилгын тухай өгүүлэл бичиж, видео тоглоом зохиоход оролцож байгаа ажээ.
Рубикийн шоо нь дэлхий даяар хамгийн олон буюу 500 орчим сая ширхэг зарагдсан тоглоом юм.
Өнөөдөр Рубикийн шоо болон бусад оюун ухааны тоглоомны эрхийг Английн "Seven Towns Ltd.," компани эзэшдэг. Эзэн нь Рубик Эрнёгийн найз Том Кремер юм.