Руншянь гүрүн гүнж

Руншянь гүрүн гүнж (хятадаар: 荣宪固伦公主, пиньинь: Róng xiàn gù lún gōngzhǔ)(1673-1728)бол манжийн Чин гүрний Энх амгалан хааны гуравдугаар охин. Жинхэнэ нэр нь тодорхойгүй үлдэж, зөвхөн Руншянь гүрний гүнж гэх цол нь түүхэнд бичигдэж үлдсэн. 1691 оны зун Баарин хошууны тайж Өргөнгийн хатан болсон.

Товч намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрбээр 1673 оны 6 сарын 20 нд Энх амгалан хааны магия овогтой татвар эмээс төрсөн. 1691 оны 7 сард 19 настайдаа өмнөд монголын баарин хошууны засаг ноён Очирын хөвүүн Өргөн тайжтай хуримлаж, Руншянь хошой гүнж (和硕荣宪公主) цол хүртсэн. 1709 онд Руншянь гүрүн гүнж (固伦荣宪公主) цолоор өргөмжлөгдөв. 1721 оны 3 сард гүнжийн нөхөр баарин хошууны засаг, төрийн жүн ван Өргөн 51 настайдаа цэргийн алба хааж яваад нас барав. 1728 оны 5 сард 56 настайдаа нас барав. Түүний шарилыг Баарин хошууны нутаг Баянт овоо ууланд оршуулсан. Тэрбээр 1 хөвүүн, 1 охин төрүүлсэн. Хөвүүн Линьбу хэмээгч нь эцгийнхээ дараа тус хошууны засаг ноён, төрийн жүн ван цолыг залгамжлан авсан. Охин нь шянь чин ван Яньхуангийн (衍潢) авааль эхнэр болсон. Яньхуан чин ван нь Хоогэ чин вангийн ач хөвүүн Данжэнгийн 6-р хөвүүн.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]