Саддам Хусейн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Саддам Хусейн
Саддам Хусейн
Төрсөн Саддам Хусейн
1937 оны 4 сарын 28
Нас барсан 2006 оны 12 сарын 30
Үхлийн шалтгаан цаазлуулсан
Яс үндэс Ирак
Үндэстэн ирак
Юугаараа алдаршсан Иракийн удирдагч, төрийн тэргүүн
Шүтлэг Ислам
Шашны бүлэг Суннит

Саддам Хусейн Иракийн удирдагч агсан бөгөөд АНУ-ын цэргийн түрэмгийлэлийн үр дүнд төрийн эрхээс түлхэгдэн унаж улмаар цаазлуулсан хүн юм.

Товч намтар[засварлах | edit source]

Саддам Хусейн 1937 онд төрсөн. 1954 онд Иракийн тухайн үеийн улс төрийн сөрөг хүчний нууц бүлгэмд элсэж нэгэн нууц ажиллагааны үеэр шархдсан байна. Тэрээр шархдан амь гараад нутгаасаа зугтан Сири, Египит улсуудад хэсэг амьдарч байгаад 1963 онд өөрийн “Баас” нам нь төрийн эргэлт хийх үед нутагтаа иржээ. Удалгүй 1968 онд түүний “Баас” намынхан төрийн эрхийг гартаа авчээ. Түүний ойрын садангийн хүн болох Ахмэд Хасан Аль Бакар 1979 он хүртэл Иракийн ерөнхийлөгч байв. Харин түүнээс Саддам Хусейн ерөнхийлөгчийн суудлыг нь авсан байна. Саддам Хусейныг Иракийн тэргүүн болоход Америк туслалцаа үзүүлсэн талаар мэдээллийн хэрэгсэлээр нэг биш цацагдаж улс төр, цэргийн шинжээчид ч түүнийг баталдаг. Ойрхи Дорнод дахь 1973 оны “Ёом киппүрийн дайн” газрын тосны анхны хямралыг эхлүүлсэн өрнөдийнхөн тус бүс нутагт Иран, Израйлиас өөр холбоотонгүй болох шахав. Сири-Ливи-Египет-Саудын Араб хамтарсан нь хүчний тэнцвэргүй байдлыг үүсгэсэн учраас тэдэнд газрын тосоор баялаг өөр нэгэн хамтрагч хэрэгтэй болсон нь Саддам байж. Улс орныг ганхуулах хамгийн сайн найдвартай арга нь өрсөлдөгчдийг хооронд хүч үзэхэд туслах. Энэ үүднээс Саддам Иракийг АНУ-ын туслалцаатайгаар гартаа авч чадсан юм. Ираны шахтай хамтын сайхан ажиллагаа өрнүүлж байсан АНУ нь 1979 онд Ираны хувьсгал гарахад Шах Реза Ханыд туслаагүй бөгөөд хувьсгал өөрсдөд нь ашигтайгаар эргэхийг харзнаж байсан болов уу. Гэтэл Ираны хувьсгал АНУ-д ашиггүй төдийгүй хортойгоор туссанаар Иран дахь цэргийн баазуудаа хааж ахин энэ орны хаалгыг татах эрхгүй болсон байдаг. Тиймээс тэд Иран-Иракийн дайныг эхлүүлж Иракийг дэмжсэнээр 1980-1988 он хүртэл аль аль талаас нийтдээ 2 сая цэрэг эрс амь насаа алдсан байдаг. Иран-Иракийн дайн нь 1979 оны Ираны хувьсгал эмх замбараагүй байдлыг Ирак ашиглан эхлэж довтлосоноор энэхүү дайн эхлэсэн. Дайн эхлээд 1980-1982 он гэхэд Ирак ялагдал хүлээж энхийн хэлэлцээр эхлүүлэхийг хүссэн боловч Иран зөвшөөрөлгүй дайтсаар 1988 онд гал зогсоохийг зөвшөөрсөн байдаг. Энэ үед Иракийн ард АНУ байсаар байсан. Өөрийн давуу байдалдаа эрдсэн Саддам 1990 онд Кувейтийг довтолжээ. Кувейт нь өмнө нь Иракийн нэг хэсэг байсан билээ. 1930 онд газрын тосны нөөц илэрсэн нь өрнөдийн орнуудын анхаарлыг татаж тусгаар улс болгоход нь түлхэц болсон биз ээ. Кувейтийг эзлэсэн Саддам дэлхийн улс төрийн тавцан дээр гарч ирэх боломжтой болгосон гэдэгт эргэлзээгүй. Учир нь түүнд дэлхийн газрын тосны 5/1 байв. Ахин газрын тосны хямрал эхлэв. Дэлхийн том жижиг гэлтгүй олон улсын эдийн засаг дагаж ганхлаа. Улмаар Америк өөрсдийн бүтээл болох даварсан нөхрийг хашраах арга сэдэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулан Иракт цохилт өгөхөд 45 улсаар гарын үсэг зуруулж, 30 орчим улсаас цэргийн дэмжлэг авав. Ирак Кувейтээс хүссэн хүсээгүй гарч Саддамын эсрэг түүнийг адгийн амьтан болгох компанит ажил өрнөж, хүмүүсийн тархийг угааж Саддам аймшигт гэмт хэрэгтэн болгож цаазаар авсан билээ.

Баримтууд[засварлах | edit source]

Дэлхийн 1-р дайны дараагаар Оросын хаант улс болон Англи улс Персийг хуваан захирч байсан бөгөөд 1917 онд хувьсгал дэгдсэнээр тэд гарч явж 1920-өөд оны эхэн үед Английн талаас өөрийн талд ажиллаж чадах хүн гэж дүгнэн Ираны цэргийн дээд албан тушаалтан дундаас Реза Ханыг сонгосон юм. Тэрээр Английн талыг эргэлтгүй баримлагч байгаад 1979 оны хувьсгалаар эх орноосоо зугтан гарсан юм. Харин Реза Ханыг эрс шүүмжлэн эсэргүүцдэг байсан Ираны хувьсгалын тэргүүн Аятолла Хомейн түүнийг “өрнөдийн хүүхэлдэй” гэж хэлсэнийхээ төлөө эх орноосоо хөөгдөн хөрш Иракд очиход Саддам түүнийг эргүүлсэн хөөсөн байдаг. Энэ нь Саддамыг өрнөдийнхөний дэмжлэгийг авч байсан гэдгийг нотлон харуулдаг. Саддам социалист улсуудын тэргүүн нартай нэг биш удаа уулзаж байсан. Тэдэнтэй муугүй харилцаатай байсан гэдэг. Тэр коммунист байгаагүй ч өөрийн орны тусгаар тогтнол, эрх мэдлээ хадгалж үлдэхэд өрнөдийн дэмжлэг илүү нөлөөтэй байсан уу эсвэл тэд хэтэрхий сайхан зүйлийг амлаж түүнийг барьж байв уу. Саддам өрнөдийнхөний худал үгэнд хангалттай хууртаж байснаа сайн мэддэг. Хэзээ нэгэн цагт өөрөө хүчирхэг болж тэднийг хөөж явуулна гэж төсөөлдөг байсан байж болох талтай. Учир нь Иран-Иракийн дайн дөнгөж дуусаад 2 жилийн дараа Кувейтэд довтлон өрнөдийнхөнтэй дайсганалцсан харилцааг бий болгосон. Тэд дэмжлэг үзүүлсэн хүнээ өөрсдийнх нь эсрэг хөдлөхөд харин ч хариугаа хонзонтой нь аргагүй авч дүүжлүүрийн гольцоог толгойд нь угласан. Саддам бүс нутагтаа Ирантай дайсганан ханддаг байсан Сири, Египет, Палистинтай аятай харилцаатай байж харилцан бие биедээ туслалцаа үзүүлдэг байв. елорусын ерөнхийлөгч Александр Лукашенко Их Британийн "The Independent" сонинд өгсөн ярилцлагандаа Иракийн дайн эхлэхээс өмнө америкчууд болон Саддам Хусейн нарын хооронд зуучлах гэж байснаа хөөрөлдсөн байна Тэрбээр нэг хэсэг АНУ, Иракийн тэргүүн агсан Саддам Хусейн хоёрын хооронд бараг л зуучлагчийн үүрэг гүйцэтгэх үе тохиосныг ч ярьсан байна. Иракийн дайныг анхлан ингэж тайлбарлаж байлаа “Үй олноор хөнөөх зэвсэг бүтээх төслүүд хэрэгжүүлэхээ таслан зогсоох талаар НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан олон тооны сануулга, анхааруулгыг Иракийн захирагч Саддам Хусейн биелүүлээгүй нь уг дайныг эхлүүлэх үндэслэл байлаа. НҮБ-ын шинжээчид 1991 оны тавдугаар сараас 1998 оны наймдугаар сар хүртэл долоон жилийн турш Иракт ажилласан юм” гэж.

Гэвч хожим шинжээчид Ирак цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрөө 1991 оноос зогсоож, химийн болон биологийн зэвсгийн нөөцөө устгасан талаар олж тогтоосон билээ. АНУ-ын Конгресс олонхийн саналаар Иракт цэргээ оруулах зөвшөөрлийг ерөнхийлөгч бага Жорж Бушийн саналыг дэмжсэн юм. Иракт дайн эхлүүлэх саналыг 77 хүн дэмжиж, 23 хүн эсэргүүцсэн байна. Төлөөлөгчдийн танхимын 296 хүн уг дайныг дэмжиж, 133 нь эсрэг байлаа.

Тухайн үед америкчуудын дийлэнх нь дайн хийхийг дэмжсэн юм. Тухайлбал, ABC телекомпани ба The Washington Post сонинтой хамтран 2003 оны гуравдугаар сарын 27-нд явуулсан олон нийтийн санал асуулгаар америкчуудын 69 хувь нь уг дайныг дэмжиж, харин 23 хувь нь үүний эсрэг байв. Тэд дайныг Иракийн ард түмэнтэй биш дарангуйлагч Саддам Хусейнтай явуулж байна хэмээн үзэж байсан юм. Иракчууд өөрсдийг нь баяр хөөр болон угтана хэмээн америкчууд эхлээд бодож байсан боловч энэ нь буруу дүгнэлт байв. Ерөнхийлөгч Жорж Бушийн эдийн засгийн зөвлөх Лоренс Линзи уг дайн Америкийн төсвөөс 100-200 ам.тэрбум долларын зардал авна хэмээн тооцож байсан ч уг тооцоолол эндүүрэл байв. Учир нь Иракт хийсэн дайны улмаас АНУ нэг их наяд ам.долларын алдагдал амсаад байгаа төдийгүй дайнд оролцсон ахмад дайчид, эрэмдэг болсон хүмүүст 2010 оны сүүлч гэхэд 32 тэрбум ам.долларын эмнэлгийн үйлчилгээний хөлс ба нөхвөр олгоод байгаа юм. Энэ зардал цаашид ч өсөх нь тодорхой байгаа нь өдгөө эдийн засаг нь хүнд нөхцөл байдалд ороод байгаа билээ.

Уран бүтээл[засварлах | edit source]

Тагнуулын төв газрын ажилтнууд2001 оны сүүлчээр Лондон дахь араб номын дэлгүүрээр явж байгаад, нэг номыг олж хараад ихэд гайхацгаажээ. «Забиба ба хаан» нэртэй уг бүтээлийн зохиогч нь өнөөх С.Хусейн байв. Тагнуулын төв газрын ажилтнууд номыг худалдан авч, уншсан байна.

Уг ном нь Иракийн түүхийг хүүрнэсэн хайрын роман байв. Номын агуулгыг товч дурдвал, шударга, ухаантай нэгэн хаан (Саддам), сайхан төрсөн, онгон бүсгүй Забиба (Ирак орон) нар бие биедээ дурлажээ. Дурласан хос бурхан, хайр, яруу найр-гийн сэдвээр маш удаан ярилцаж, бие биегүйгээрээ амьдрал ямар ч утгагүй болохыг ойлгоно. Гэвч Забибаг хорон санаат этгээд (АНУ) хүчинддэг.

Шүүсэн нь[засварлах | edit source]

Багдадад болсон Иракийн экс Ерєнхийлєгч Саддам Хусейныг шvvх ажиллагааны анхны хуралдаан гурав орчим цаг vргэлжилжээ. Шvvх ємнє нь Саддам Хусейн болон Иракийн єндєр албан тушаал хашиж байсан долоон хvнийг алан хядлага, эрvvдэн тамласан хэрэгт ял тєлєвлєсєн бєгєєд хэрвээ буруутай нь нотлогдвол ялын дээд хэмжээ цаазаар авахуулах юм. Гэсэн ч Саддам хуралдаан дээр єєрийгєє буруугvй хэмээн зvтгэсээр байжээ. Шvvх хуралдаан Иракийн нийслэлийн тєвд тусгайлан зассан танхимд єндєр харуул хамгаалалтын дор болсон байна. Танхимд цєєн тооны сэтгvvлчдийг оруулж камерын бичлэг хийж байсан ч энгийн иргэдийг орохыг зєвшєєрєєгvй аж. Шvvх ажиллагаа ємнє нь нэр нь нууцлагдаж байсан таван шvvгчийг даргалагч Саддамын хэрэгтэй танилцсан дvгнэлтээс эхэлжээ. 68 настай Саддам Хусейн костюм ємсч Коран судар тэврэн шvvх танхимд орж ирэхэд хамгийн сvvлд олны ємнє ил гарснаасаа хавьгvй хєгширч бас жин хассан харагдсан гэж “ВВС”-гийн сурвалжлагч бичсэн байна. Саддамд vг хэлэх зєвшєєрєл олдмогц тэрбээр шvvх хурал зохион байгуулагчид болон шvvгчдийн эсрэг “довтолж” эхэлжээ. Шvvгч Ризгар Мохаммед Амин /курд vндэстэн/ Саддамыг нэрээ хэлэхийг хvсэхэд ноён Хусейн “Та єєрєє хэн бэ? Энэ шvvх юу хvсээд байгаа юм. Ингэхэд та нар урд ємнє нь шvvгч байсан юм уу” хэмээн хариулжээ. Тэрбээр “Шvvх гэж нэрлээд байгаа та нарт би захирагдахгvй. Би Иракийн Vндсэн хуулийн дагуу Ерєнхийлєгчийн эрх, vvргээ эдлэх эрхтэй. Би та бvхнийг болон та нарыг шударга бусаар тохоон томилсон байгууллага, Америк тэргvvтэй олон улсын хvчнийг ч хvлээн зєвшєєрєхгvй “ гэж хэлсэн байна. Шvvгчдийн бvрэлдэхvvний тэргvvн Ризгар Мохаммед Амин гэрчvvд шvvхийн танхимд ирээгvй тул шvvх ажиллагаа ирэх сарын сvvлч хvртэл завсарласан гэж “Ройтерс” агентлагт ярьжээ. Тэрбээр Саддамыг олон нийтийн ємнє мэдvvлэг єгєхєєс маш их айж байсан гэж мєн нэмж хэлжээ. аддамын ємгєєлєгчид завсарлагааны хугацааг гурван сар хvртэл сунгахыг хичээж байгаа аж. Энэ хугацаанд сайтар бэлтгэхээс гадна олон улсын ємгєєлєгчдийн баг бvрдvvлнэ. Тус багт Арабын болон єрнєдийн орны ємгєєлєгчид орно гэсэн байна. Шvvгчид 1982 онд Саддамын амь насанд халдахыг завдсаны дараа тvvний тушаалаар шиитvvдийн Дужаил хотод 150 хvнийг хороосон гэж буруутгаж байгаа юм. Хэрвээ энэ тушаалыг єгсєн нь нотлогдвол Саддам, тvvний туслах нарт цаазаар авах ял ногдох ч давж заалдах эрх нь нээлттэй vлдэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр экс диктаторт ялын дээд хэмжээ ногдох нь нэлээд бодитой бєгєєд Дужаилийн хэргийг нотлох баримт цуглуулахад тийм ч хvнд биш аж. Vvнээс гадна курдын босогчдын эсрэг хvч хэрэглэснээр 180 мянган хvн амиа алдсан тухайд асар их баримт, нотолгоо шаарлагатай байгаа бєгєєд тул шvvхээс урьдчилан ял онооход учир дутагдалтай байгаа гэнэ. Саддамын ємгєєлєгчдийн багт Дулеймигээс гадна Лондонд 20 гаруй жил амьдарч байгаа доктор Абдул Хак Ани, Умард Ирландын Лондондерри хотын хуульч Дес Дохерти нар байдаг. Мєн хvний эрхийн асуудлаар мэргэшсэн Британийн нэр хvндтэй шvvгч Энтони Скрайвенер, Америкийн Хууль зvйн сайд асан Рамсэй Кларк, Малайзын Ерєнхий сайд асан Махатхир Махоммед, Ливийн ерєнхийлєгчийн охин Айша Муаммар Каддафийн нар дээрх багт нэгдсэн.